Улсын филармонийн гоцлол дуучин Л. Насанбуян: Шантрах зүйл олон байсан ч би бууж өгөлгүй тууштай зүтгэсэн. Энэ бол том амжилт

“Оддын эрэлд-2”, Л.Балхжавын нэрэмжит улсын уралдаанд тэргүүн байрын шагналт, Улсын филармонийн гоцлол дуучин  Л.Насанбуянг гавъяат жүжигчин, дуучин  Б.Сарантуяагийн шавь гэдгийг  хүмүүс  андахгүй. Тэрээр саяхан болж өндөрлөсөн “Universe best songs-2012”  наадмын дэд байрт шалгарч удахгүй Солонгос улсыг зорихоор бэлтгэлээ базааж буй.  Авъяаслаг, хөдөлмөрч  бас их зөв бодолтой дуучин бүсгүйтэй их ажлынх нь хажуугаар хэдхэн хором ярилцсанаа хүргэж байна.

 

-Юуны өмнө танд  “Universe best songs-2012”  наадмын дэд байрын шагнал хүртсэнд баяр хүргэе. Ойрын үед уран бүтээлийн олз омог, сонин сайхан ихтэй байгаа байх?

Баярлалаа. Маш их баяртай байна . Ойрын үед ер нь маш завгүй байна даа.  Уран бүтээлийн хувьд гэвэл  2011 оны намар  миний  “Хэзээ ч мартагдашгүй” нэртэй анхны цомог гарсан.  Цомгийн маань ерөнхий продюсерээр МУГЖ Б.Сарантуяа багш, “Saraa’s misic” продакшн ажилласан.  Үүнээс гадна олон уран бүтээлчидтэй хамтарч ажиллаад, туршлага  судлаад явж байна. Мөн багшийнхаа  “Аргагүй монгол аялгуу “ тоглолтоор Монгол орноо бүтэн тойроод ирлээ. Өнгөрсөн 5-р сард багштайгаа хамт Европын орнуудаар аялан тоглолтоор яваад ирсэн. Хамгийн сүүлд  “Universe best songs” наадмын дэд байрын шагналын эзэн болсондоо  маш их байртай байна. Энэ том  наадамд түрүүлнэ гэдэг миний хувьд маш  их нэр төрийн хэрэг. Одоо шилдэг 25 оролцогчдийн тоглосон киноны ажилд бэлтгээд, ардын дуунуудаа бичүүлэх гээд их л завгүй  байна даа.

 

-“Оддын эрэлд”-ийн ялагч Насанбуян “Universe best songs”-ийн шилдэг оролцогч Насанбуян хоёрын хооронд хэр өөрчлөлт гарсан бол?

Би ер нь өөрийгөө их өөрчлөгдсөн байна гэж ойлгосон. Хуучин Насанбуянтай харьцуулвал маш уужуу тайван, тэвчээртэй, бага ч гэсэн туршлага суусан байх гэж бодогддог шүү. Ер нь л их тайван, тэвчээртэй болсон доо.

 

-Солонгос улсад нэг жил суралцах эрхээр шагнагдсан. Сургуульдаа хэзээ явах гэж байна? Ямар чиглэлээр сурах вэ?

Халлим их сургуульд нэг жил хэлний чиглэлээр суралцах эрхээр шагнагдсан. Ирэх намар явахаар төлөвлөж байгаа. Анх урлагийн чиглэлээр сурах юм сан гэж бодож байсан ч хэлний чиглэлийнх байсан. Гэхдээ Солонгос өөрөө шоу бизнес, энтертайнмент чиглэлээр маш их хөгжсөн  улс  болохоор тэр салбараас туршлага судална, суралцана гэж бодож байна.

 

 

-Хувь хүнийхээ хувьд  Насанбуян гэж ямар бүсгүй вэ? Та өөрийнхөө зан чанарыг тодорхойлбол?

Би ер нь аливаа зүйлийг болохгүй бүтэхгүй  талаас нь харахыг боддоггүй. Аль болох өөдрөг, эерэг талаас нь харж ямарваа зүйлд сэтгэл хангалуун байхыг хүсдэг. Залуу хүн учраас ахиж дэвших маш их хүсэлтэй.  Гэхдээ дуучин хүн зөвхөн дуулах бус тал бүрийн мэдлэг, мэдрэмжтэй байх ёстой. Цаашдаа суралцаж, өөр мэргэжил давхар эзэмших бодолтой явдаг.

 

-Та бол залуу уран бүтээлч. Шинэ уран бүтээл хийхэд ямар ямар бэрхшээл тулгарч байна ?

Урлагийн ертөнцөд анх гарч ирэхэд олон л бэрхшээл тулгардаг. Яваандаа хүн туршлагажаад, үүнийг ингэх ёстой юм байна, тэгэх ёстой юм байна гээд цаг хугацааны шалгуураар бага багаар суралцаад  явдаг. Би ч үүний жишгээр л явж байна. Одоо бол өөрийгөө анх гарч ирж байснаасаа арай өөр түвшинд хүрсэн гэж бодож байгаа. Ер нь бол урлагийн хүнд хамгийн гол бэрхшээл бол санхүүгийн асуудал байдаг. Шантрах зүйл олон байсан ч тэр болгон дээр би бууж өгөлгүй тууштай зүтгэсэн. Энэ бол миний хувьд том амжилт. Би өөрөө Баянхонгор аймгийн уугуул. Манай нутгийнхан бүгдээрээ биш ч гэсэн намайг маш олон хүн дэмжиж  тусалдаг. Жишээлбэл Сосорбарам

ах маань л гэхэд нутгийн охин гэж надад маш их урам өгч  дэмждэг.  Сараа багш маань л гэхэд хааяа миний  ээж, эгч, хааяа миний спонсор ч юм шиг болчихсон байдаг. Энэ олон сайхан хүний  л хүчээр өдий зэрэгтэй, урлагтаа үнэнч явж байна даа.

-Дуучин Сарантуяагийн шавь болно гэдэг хэр баргийн дуучинд олдох боломж биш байх. Ер нь яагаад таныг шавиа болгосон юм бол?

2007 онд “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанд оролцож  би шилдэг 15-д үлдээд байсан. Тухайн үед  багш намайг телевизээр хараад Маргад-Эрдэнэ бид хоёрын нэгийг түрүүлэх байх даа гэж дэмжиж байсан гэсэн. Яг гала концертон дээр намайг тайзан дээр дуулж байхыг хараад өөрийн дүнгээ тавьсан юм билээ. Тоглолтын дараа тайзны ард ирээд надаас юм асууж баяр хүргээд, их сайхан үг хэлсэн л дээ. Ер нь л надад их дуртай, таалагдсан юм шиг байсан. Хүн өөрт нь тааламжтай хандаж буйг нь мэдрэгддэг дээ. Би т

эгэхээр нь сэргэлэнтээд утасны дугаарыг нь аваад тэрнээс хойш нилээн  гүйсэн. /инээв/ Түүнээс хойш байнга ярьдаг болсон, ямар ажил хийх вэ, би юу хийх ёстой вэ гээд л зөвлөгөө авдаг болсон. Мэдээж хүн өөрийнхөө төлөө тэгж гүйх хэрэгтэй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж үг байдаг даа. Үнэхээр шавь нь больё гэж шийдсэн бол уйгагүй хөөцөлдөж, өөрөө гүйж байж л хүнээс их зүйл сурна шүү дээ. Тэгээд сүүлдээ хадаг барьж багш шавийн барилдлага тогтоосон. Ийм том дуучны шавь болсондоо маш их баяртай байдаг шүү.

-Дуулах  арга барилаас гадна таны хувийн амьдралд багшийн зөвлөгөө хэр их байдаг вэ?

Ер нь их олон зүйл дээр зөвлөгөө авч ярилцдаг л даа. Амьдралын талаар, найз нөхдийн талаар, найз залуугийн талаар гээд л. Мэдээж энэ хүний шавь байна гэдэг маш их өндөр хариуцлага. Тийм болохоор сайн шавь байхын тулд маш их хичээдэг. Шавь нь болж, шаардлагад нь нийцэхийн тулд ер нь бол гүйсээн гүйсэн.  /инээв/

 

http://factnews.mn/images/news/crop300/201203/%D0%BD%D0%B0%D1%81%D0%B0%D0%BD%D0%B1%D1%83%D1%8F%D0%BD01.jpg

-Нэгэн телевизийн нэвтрүүлгээр дуучин Сарантуяа таныг ойрын жилүүдэд хүнтэй сууж,  хүүхэд гаргаад урлагаас хөндийрөх магадлал багатай хүн  гэж байсан. Гэр бүлийн асуудалд хэрхэн ханддаг вэ?

Ер нь би их багаасаа дуулж бүжиглэдэг, урлагт дуртай байсан. 18 настай байхдаа  “Оддын эрэлд-2” тэмцээнд орж түрүүлсэн. Ер нь яалт ч үгүй дуучин гэдэг мэргэжлээр  явах ёстой юм байна гэдгээ ойлгоод СУИС-д орсон. Одоо би Улсын филармонийн “Баян Монгол” чуулгад дуучнаар ажиллаж байна .Ажлынхаа хажуугаар өөрийн  хувийн ажлыг амжуулна, бас багшийнхаа нарийн бичгээр давхар ажилладаг. Хүн ер

нь нэг хүсэж зорьсон зүйлдээ үнэнч байх хэрэгтэй гэж боддог. Би энэ мэргэжилдээ маш их хайртай. Энэ мэтээр хийх ажил үнэхээр их байна, үзэж харах, сурах зүйл ч их байна. Тийм болохоор гэр бүлийн асуудлыг түр хойш тавиад байна .

 

 

-Найз залуутай юу?

-Найз залуу байхгүй. Завгүй л байна даа. /инээв/

 

-Насаагийн хувьд гадаад төрх, стиль имижээ зоригтой өөрчилж чадсан.   Та эмэгтэй хүн,  уран бүтээлч хүн гоо сайхандаа хэрхэн анхаарч байна?

Би 2007 онд “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанд оролцож  байхдаа нилээн махлагдуу байсан. Хүүхнүүд надаас харин яаж турсан бэ гэж их асуудаг юм.  Хүн аяндаа, цаанаасаа өөрчлөгдөөд болохгүй байсан зүйл нь бүтээд, тэр хэрээрээ өөрийгөө өөрчлөхийг хүсч эхэлдэг. Ер нь аливаа зүйл цаг хугацаанаас л шалтгаалдаг гэж би боддог.  Сүүлийн жилүүдэд маш их ажилтай байсан, бас нилээд алхдаг шүү. Түүнээс биш ямар нэгэн нууц байхгүй.

 

 

-Олны танил байх ер нь хэ

цүү байх. Өөрт тохиолдсон хөгжилтэй, санаанаас гардаггүй  явдлаасаа хуваалцаач?

Олны газраар явж байхад шивэр авир, шивэр авир гээд л ярина. Одоо бүр тоохоо байсан.  Анх оюутан болж ирээд л “Оддын эрэл”-д орж байхад  тэмцээнд хамт оролцож байсан гурван залуутай  цуг гудмаар явж байсан юм. Хажуугаар баахан охидууд зөрөхдөө “өө ёстой ийм аймар царай муутай байсан  юм уу” гэж бид дөрвийг хэлж байсан.  Энэ их хөгжилтэй ч юм шиг, бас тэр үедээ юм бодож л байсан байх. Дээр нь  сайтуудын сэтгэгдлүүдээр, шууд нэвтрүүлгэд оролцож байхад утсаар холбогдож  байгаа хүмүүс гадаад төрх, хувцаслалт гээд л  их шүүмжилнэ. Зарим хүмүүс миний фэйсбүүкийн зурган доор үсээ ингэж засуулаад байх даа яадаг юм, өөрчил янзал  гэх мэтээр их бичдэг. Ер нь хүн бусдад биш хамгийн гол нь өөртөө л таалагдах нь хамгийн гоё. Тэгж байж өөртөө итгэлтэй сайхан алхана, эрч хүчтэй байж чадна.

 

-Амьдралд тохиолдох зовлон бэрхшээл, өөртөө итгэлгүй болсон үедээ юунаас голдуу урам зориг авдаг вэ?

Мэдээж дуу хөгжмөөс. Дуу дуулна, сонсоно гэдэг миний хувьд бас нэгэн аз жаргал. Мөн бүжиглэх их дуртай. Найзуудтайгаа уулзаж сайхан ярьж суух дуртай. Хааяа найзуудтайгаа клуб орж бүжиглэх дуртай. Их эрч хүчийг авдаг.

 

 

- Гадаадын орнуудаар нилээн явж тоглосон. Очсон орнуудтайгаа харьцуулаад  үзэхэд  яавал

манай улс тэр орнууд шиг хөгжих байх гэж харж байв?

Одоо сонгууль болох гэж байна. Хүн бүр л нам гээд л нэг тал руугаа хэт туйлширах юм. Ер нь миний бодлоор аль ч нам  байсан бүгдийнх нь туйлын зорилго нь  улс эх орноо хөгжүүлэх  шүү дээ. Тийм болохоор хэт их улс төржилгүйгээр ядаж хүн бүр гудмандаа хог хаядаггүй, миний хүний  гэлгүй  гудамж талбайгаа цэвэрхэн байлгаж, хайрлаж байгаасаа л гэж боддог. Ядаж хүн хашаандаа ганц мод таридаг болчихоосой. Наад захын жижиг зүйлээс л улс орны хөгжил эхэлнэ гэж боддог доо. Би өнгөрсөн 4-р сард Казахстан улс руу тоглолтоор всан.  Астана гээд хот нь их сайхан хот байна лээ.  Хотоо шинээр төлөвлөөд шинэ бүтээн байгуулалт  өрнүүлж байсан. Надад маш их таалагдсан. Өдөр бүр замаар нь усны  машинууд яваад замаа усалчихдаг, тоос  шороогоо дарчихдаг. Манай улс ядаж ингэчихдэг бол шороо босохгүй юм болов уу гэж бодож байсан. Дахин хэлэхэд хүмүүс хогоо битгий хаяасай л гэж хүсч байна.

-Манай сонингоос  “Спиртлэг бус Спортлог амьдарцгаая” хэмээн архины эсрэг залуучуудаа спортод уриалан дуудаж байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

- Энэ их гоё уриа байна. Надад их таалагдаж байна. Би спортод дуртай. Ер нь фитнесс, бүжгээр хичээллэх дуртай. Сая л гэхэд Европын орнуудаар явж байхад хүмүүс нь   гүйлтээр их хичээллэдэг, тэр хэрээрээ эрүүл мэнддээ их анхаардаг юм билээ. Спортлог байна, спортоор хичээллэнэ гэдэг чинь хүнийг их тэвчээртэй, хатуужилтай болгодог.

Залуучууд мэдээж шоуддаг л байж таараа. Гэхдээ тунг нь тааруулах хэрэгтэй. Надад уг нь фитнесст явах шагналын эрх байгаа ш дээ. /инээв/  Яалт ч үгүй л зав гарахгүй байна.

 

-Манай нийгэмд байгаа хар бараан зүйлсийн нэг нь яах аргагүй авлигын асуудал. Залуучууд ч  манай сонины “Би авлига өгөхгүй, авахгүй” уриалгыг их дэмжиж байна.  Таны хувьд?

Ер нь шударга, хүнийг болон өөрийгөө хуурахын эсрэг байдаг. Жишээ нь хүн намайг уриад, мөнгө төлөөд урьж дуу

луулж байх

ад би ам барьж, бичлэг тавьж дуулах үнэхээр дургүй. Үүнтэй яг адил хүн бүр өөр өөрийн салбараа үнэнч шударга хөдөлмөрлөж,  бусадтай ч мөн тэгж харьцаж чадвал шударга бус байдал, авлига хээл хахууль гэдэг зүйл үгүй болох байхаа. Ер нь хүн ганцхан өөрийгөө бодож болохгүй шүү дээ. Тийм болохоор хүмүүс өөрийн гэсэн бодолтой, үнэнч шударга байгаасай л гэж хүсдэг.

 

- Манай сонины уламжлалт асуулт л даа.  Өнөөгийн залуучуудын талаар ямар бодолтой явдаг вэ?  Залуучууддаа хандаж юу гэж уриалмаар байна?

Спиртлэг биш спортлог амьдарцгаая! Одоо мундаг боловсролтой, өөрийгөө хөгжүүлчихсэн, гадаадад мэргэжил эзэмшсэн шинэ үеийн  залуучууд маш их болсон байна. Энэ надад маш сайхан санагддаг. Хааяа надад энэ залуучууд шиг мундаг болох юм сан гэж бодогддог юм.  Ер нь залуучууд бид л цаашид  эх орноо авч явна. Тийм учраас залуу хүн  бүр дор дороо, салбар салбартаа шилдэг нь, шинийг санаачлагч, бүтээн байгуулагч, үнэнч шударга, мэдлэг боловсролтой байх юм бол бидний ирээдүйн монгол улам сайн сайхан болох байх аа. Хэдийгээр гадаадын улс орнууд надад гоё байсан ч гэсэн миний эх орон ийм болчихвол гоё оо гэж бодогдсон шүү. Тийм болохоор залуу хүн бүр ухамсартай, соёлтой, дор дороо үүргээ ухамсарладаг болоосой. Монголын залуус бид  “гоё” байх ёстой шүү гэж хэлмээр байна.

-Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Баярлалаа.

 

раскрутка сайтараскруткапордвижение сайтаbesplatno vzlom odnoklassnikiкупить чехлывзять кредит в банке на бизнесcasino gratis para jugar sin descargarindependant escortsbedava casino slot makinalar?Free reel king slotsкупить тур в танзаниюгде легче всего оформить кредитную картувосхождение на килиманджаро маршрут умбве отзывыпутешествие по африке гора килиманджарокак пополнить кредитную карту альфа банкаденьги в долг студентамкредит под бизнес план в россельхозбанкеprofessional russian translationгорящий путевка тайланд пхукетчерногория отдых цены 2015 из харьковапродвижение в интернете стратегиясемейный кодекс украины алименты 2015раскрутку сайтасборные дома калининградсайта внутренняя оптимизациясколько стоит сип панель


Улсын филармонийн гоцлол дуучин Л. Насанбуян: Шантрах зүйл олон байсан ч би бууж өгөлгүй тууштай зүтгэсэн. Энэ бол том амжилт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex