Артист бүсгүйн богино бичлэг өөрт нь балаг тарих шахав

1331c12ae4a66e5bdc47ef717fbe2f9fАНУ-д ажиллаж амьдардаг make up artist Ононтунгалаг K-POP ертөнцөд хүчээ авч буй BTS хамтлагийн шинэ клипэнд хамтран ажиллаж байгаа юм. Тэрээр өөрийнхөө инстаграм хуудаст энэ тухай цухас дурдсан нь эргээд өөртөө балаг авчрав бололтой. Сошиал медиа хурдацтай тархдаг энэ ирэн үед хэдхэн секундын бичлэгээс болж хамтлагийн тухай нууц мэдээлэл задруулсан, гэрээг зөрчсөн гэх мэтээр олон хүнээс сануулга авчээ.

Тэрээр өөрт нь ирсэн дарамт, олон сэтгэгдлээс шалтгаалж инстаграм хаягийнхаа нэрийг өөрчилсөн төдийгүй Монголчууддаа зориулж залруулга хийсэн юм. “Би NDA буюу уран бүтээлчидтэй хийсэн гэрээг огт зөрчсөн зүйл байхгүй, аливаа зүйлийг ялган салгах ухаан бидэнд маш хэрэгтэй байна” гэж бичжээ. Артист бүсгүйд том сургамж болсон гэдгээ ч хэлсэн төдийгүй одоо BTS хамтлагтай хамтарсан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.

Шуурхай.мн



Артист бүсгүйн богино бичлэг өөрт нь балаг тарих шахав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.