Эмх цэгцтэй амьдрах конмари хэв маяг

-4112522369671994801_900_x_506

Сүүлийн жилүүдэд хэт хэрэглээнээс татгалзах философи “цэцэглэж”, хүмүүс эх дэлхийн хязгаартай нөөцийг хязгааргүй хэрэглэж буйгаа ойлгож эхэлсэн. Улмаар энэ төрлийн хэв маягаар амьдардаг хүн ч цөөнгүй болжээ. Тэднийг нэг бол “хэрэгцээгүй бүхнээ зоригтой хая” гэх үзлийг дэлхий нийтэд сурталчилж, эмх цэгцийн ач тусыг бусдад хүргэдэг япон бүсгүй Мэри Кондо юм. Тэрбээр “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын зохиолч, цэгцлэх урлагийн мэргэжилтэн бөгөөд Tidying Up With Marie Kondo буюу “Мэри Кондогийн хамт гэрээ цэгцэлцгээе” реалити шоугаараа дамжуулан олон хүмүүст эмх цэгцийг сурталчилж буй нэгэн. Тэрбээр эмх цэгц бий болгох амьдралын хэв маяг боловсруулсан бөгөөд үүнийгээ “Конмари” хэмээн нэрийдсэн байна. Үгийн утга нь Кондо Мари гэх нэрнийх нь товчлол аж. Энэхүү үзлийн гол философи нь тухайн зүйл танд баяр баясгалан, дулаан, эерэг мэдрэмж төрүүлээгүй бол хаях ёстой гэх суртахуун юм. Эмх цэгц хүний сэтгэл зүй, амжилт, аз жаргалд шууд нөлөө үзүүлдэг бөгөөд хосын харилцааг ч шинэ шатанд гаргадаг гэж тэрбээр үздэг нэгэн. Гэхдээ зөвхөн ахуйн эмх цэгц бус хүн хоорондын харилцаагаа ч “Конмаридах” хандлага бий болжээ. Мэри Кондогийн нөхрийг Такүми Кавахара гэдэг бөгөөд тэд эхнэр, нөхрийн харилцаагаа “эмх цэгцтэй”, эн тэнцүү хуваарилдаг байна. Тухайлбал, Такүми гэртээ хоол хийх дуртай бол Мэри Кондо угааж цэвэрлэх, эмхэлж цэгцлэх ажлыг хийдэг ажээ.

Конмарын үзлийн гол санаа

Эмх цэгцтэй байна гэдэг зөвхөн орон гэрээ цэвэрлэж, цэгцлэхийн нэр биш. Хүн өөрийн амьдралд хэрэг болох, болохгүй зүйлсийг ангилж ялгаснаар давхар оюун бодлоо цэгцэлж, өөрийгөө танин мэдэж, цаашдын зорилгоо тодорхойлж сурдаг. Хэрэв зөв арга, зөв дэс дарааллаар эмхэлж цэгцэлвэл гэр орон тань дахиж хэзээ ч хөглөрөхгүйн дээр эмх цэгцтэй байдлаа үргэлж хадгалах боломжтой. Өөрийгөө зөвхөн өөрт баяр баясал авчрах зүйлсээр хүрээлүүлэх нь биднийг аз жаргалтай болгодог хэмээн мэри Кондо өгүүлсэн юм.

Эмх цэгц төлөвшүүлэх Мэри Кондогийн зөвлөгөө

Хугацаа бус үр дүн чухал

Өрөө тань эмх цэгцтэй болохын тулд түр эмх замбараагүй болоход гэмгүй. Залуу хосууд, бага насны хүүхэдтэй айл, ганц бие бүсгүй хүний эд зүйлдээ хандах хандлага, хадгалсан эд хогшил нь харилцан адилгүй учир цэгцлэх хугацаа нь ч өөр өөр байдаг. Магадгүй бүх зүйлээ эмхлэхийн тулд 1-2 сар ч болж болох юм. Энэ тийм ч чухал биш. Хамгийн гол нь төгс цэгцэртэл нь хаяж, ангилах хэрэгтэй.

Эмхэлж цэгцлэх зургаан дүрэм

Мэри Кондо эмх цэгцтэй амьдралын зөвлөхөөр ажиллах явцдаа эмхэлж цэгцлэх зургаан дүрмийг боловсруулжээ. Үүнд:

● Эмхэлж цэгцлэхийг өөртөө даалга

● Өөрийн мөрөөдлийн амьдралын хэв маягийг төсөөл

● Эхлээд хаяж дуусга

● Юмсыг байршлаар нь бус төрөлжүүлэх замаар цэгцэл

● Дарааллыг зөв дагаж мөрд

● “Энэ зүйл үнэхээр миний сэтгэлийг догдлуулж байна уу” гэж асуу.

Хэрэгцээгүй бүхнэээ зоригтой хая

Жижигхэн ч гэсэн танд баяр хөөр авчирдаг зүйлсийн талаар бодоод үз. Магадгүй энэ нь гөлгөө тэврэх, дуртай хувцсаа өмсөх, таалагддаг стилиэрээ үсээ янзлах байж болно. Энэ бол юмсаа эмхэлж цэгцлэх, төрөлжүүлж ялгах явцдаа олж мэдрэх ёстой Мари Кондогийн хэлээд буй мэдрэмж юм. Барьж, хүрч үзэх нь үүний нэг хэсэг. Хэрэв та хувцсаа барьж байхдаа үүнийг өмсөөд хэчнээн сайхан харагддаг тухайгаа бодож, баяр баясал төрж байвал авч үлдэх нь зүйтэй. Харин өмсөхөд сайхан таардаггүй, өнгө нь таны арьсны өнгөтэй зохицдоггүй бол зоригтой хая. Энэ аргыг зөвхөн хувцсан дээр ч биш тоглоом, гал тогооны хэрэгсэл зэрэг гэрт байгаа бүхий л эд хогшлыг ангилж, ялгахад ашиглаарай.

Эхлээд хувцасаа цэгцэл

Эмх цэгцтэй амьдралын эксперт маань хувцаснаасаа эхэлж цэгцлэхийг зөвлөж байна. Дараа нь жижиг хэрэгслүүд, бичиг баримтууд, ном, хамгийн сүүлд өөрт нандин зүйлс гэсэн дарааллын дагуу янзлаарай. Харин хувцсаа ангилахдаа гэр бүлийн бүх гишүүд хувцсаа нэг дор овоолж, гэртээ байгаа бүх хувцсаа нэг дор харах боломжтой болго. Ихэнх гэр бүл хэчнээн их хувцастайгаа мэдээд гайхаж хоцордог. Үүний дараа алийг нь авч үлдэх, алийг нь хандивлах, хаяхаа шийдээрэй.

Засгийн газрын мэдээ

Эмх цэгцтэй амьдрах конмари хэв маяг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.