Хүүхэд хүмүүжилдээ сөргөөр нөлөөлөхүйц контент үзэхийг нь хэрхэн болиулах вэ

What_Role_Does_Television_Play_in_Child_Development

Сүүлийн үед хүүхдүүд интернэт орчинд чөлөөтэй нэвтэрч, элдэв төрлийн контентыг ямар ч хараа хяналтгүй үзэх болсон билээ. Хэдийгээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ интернэт орчинд үзэж буйд хараа хяналт тавихыг хичээдэг ч төдийлөн үр дүнтэй байдаггүй. Тэгвэл хүүхдийн үзэж буй контентод хяналт тавих боломжтой болж байна. Учир нь, технологийн компаниуд  гэр доторх дижитал төхөөрөмж бүрийг хянах утасны программ зохион туршиж эхлээд байна. Тухайлбал, “Koala Safe” программ болон “Ikydz” төхөөрөмжийг нэрлэж болох юм. Эдгээр нь сүүлийн үед Европын орнуудад ихэд дэлгэрч байгаа бөгөөд “Wifi router”-тэй холбосноор утас, зөөврийн компьютер, таблет зэргээс хүүхдийнхээ юу үзэж байгааг хянах боломжтойгоос гадна зарим төрлийн контентыг үзэх боломжгүй болгож болгодог аж. Гэхдээ заавал олон янзын төхөөрөмж, программ ашиглалгүйгээр хүүхдийнхээ үзэж буй зүйлст хяналт тавих хэд хэдэн зөвлөмжийг мэргэжилтнүүд мөн онцолж байна.

Тухайлбал,

Хүүхдүүдтэйгээ  интернэтийн сөрөг нөлөөллийн талаар ярилцах

Хувийн мэдээллийнхээ талаар интернэт орчинд дэлгэж болохгүй, төлбөрийн карт, хувийн мэдээлэл, нууц код шаарддаг контент руу нэвтрэхгүй байх, баримт бичиг татаж авч болохгүй гэдгийг сайн хэлж ойлгуулж байх хэрэгтэй аж.

Хүүхдээ хувийн компьютер ашиглахыг нь бүү зөвшөөр

Хүүхдээ өөрийнхөө өрөөнд хувийн компьютер болон таблет ашиглахыг битгий зөвшөөрөөрэй. Хэдийгээр таблет, компьютер ашиглахыг хориглож болох ч ухаалаг утсанд хяналт тавина гэдэг амаргүй. Тиймээс шөнийн цагаар “Wifi”  төхөөрөмжөө унтраах нь хамгийн зөв шийдэл гэнэ шүү.

Интернэт түүхийг нь шалгаж байх

Хүүхдийнхээ утас, таблетаас нь ямар мэдээлэл голчлон үзэж байгааг нь шалгаж байх хэрэгтэй аж. Гэхдээ аль болох өөрт нь мэдэгдэлгүйгээр. Хэрэв таныг шалгаж байгааг мэдвэл, нэвтэрсэн сайтуудаа устгаж магадгүй юм.

children bad content-н зурган илэрц

 “Facebook”, “Instagram”, “Snapchat”, “MySpace” зэрэг нийгмийн сүлжээнд найзууд болох

Хүүхэдтэйгээ нийгмийн сүлжээнд найзууд болсноор тэднийг юу хийж байгааг нь харах боломжтой.

Товчлол, түгээмэл хэрэглэгддэг кодын талаар мэдээлэлтэй байх

Цахим орчинд өсвөр насныхан товчилсон үгээр хоорондоо харилцах, код болон нэр томьёо ашиглаж, ойлголцох тохиолдол түгээмэл  байдаг. Тиймээс эцэг эхчүүд сүүлийн үед өсвөр насныхан, залуусын дунд тренд болж буй товчилсон үг хэллэгийн талаар байнга судалж байх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөжээ.\

children bad content-н зурган илэрц

Цахим тоглоом тоглохыг хориглох

Зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч цахим тоглоом тоглодог. Цахим тоглоомоор дамжуулан хувийн мэдээлэлээ алдах, янз бүрийн хүмүүстэй найз болох магадлал өндөр байдаг учраас энэ төрлийн тоглоом тоглохыг хүүхдэдээ аль болох зөвшөөрөхгүй байх хэрэгтэй гэнэ.

Эх сурвалж:https://www.bbc.com/news/business-47853554


Хүүхэд хүмүүжилдээ сөргөөр нөлөөлөхүйц контент үзэхийг нь хэрхэн болиулах вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.