Дэлхийн хамгийн үнэтэй шоколадууд

shoko4

GARGANTUA BY THE ROSE

Хэрэв та цорын ганц хайртдаа хамгийн үнэтэй бэлгийг өгмөөр байвал энэ шоколад яг тохирно. Тус шоколад нь 14 мянган ам.долларын үнэтэй ба дотроо зургаан ширхэгтэй. Зургаахан ширхэг гэхэд дэндүү үнэтэй байгаа биз. Эдгээрийг тус бүрийг нь цэвэр алтаар бүрж хийжээ. Үүгээр зогсохгүй шоколадны хайрцаг нь хамгийн үнэтэйд тооцогддог ба зургаан талт хайрцгийг бүхэлд нь галт уулын цэвэр шилээр хийсэн байна. Энэхүү шоколадыг Холливүүдын домогт бүсгүйчүүд болох Мерлин Монро, Одри Хэпбёрн болон Вивьен Ли нарын гоо үзэсгэлэнг бэлгэдэн бүтээжээ.

MARIE BELLE RIVER OF DIAMONDS CIEN BOX

Та урлагийн бүтээлийг амталж үзмээр байна уу. Үзэсгэлэнт хайрцагны цаана уран зурагтай шоколад байвал ямар ч хүний сэтгэл догдолно. Энэхүү шоколад нь 400 ам.долларын үнэтэй ба алдарт зураач Чау Жиан Уейны есөн алдартай тосон будгын зургаас бүтжээ.

DELAFEE OF SWITZERLAND

315 ам.долларын үнэтэй энэхүү шоколад шоколаданд дурлагсдыг өөрийн эрхгүй татна. Дотроо найман ширхэгтэй. Ширхэг бүр нь 24 каратын алтны орцтой. Мөн хайрцагных нь голд 1910-1920 онд үйлдвэрлэгдсэн Швейцарын цэвэр алтан зоос бий. Хуучны эдлэл цуглуулдаг, түүх сонирхдог хүмүүст мартагдашгүй бэлэг болно.

KNIPSCHILDT CHOCOLATIER LA MADELINE AU TRUFFLE

250 ам.долларын үнэтэй ганц трюффел дэлхийн хамгийн үнэтэй шоколад Гэхдээ шоколаданд дурлагсад энэхүү амттанг нэг амсвал амтыг нь хэзээ ч мартахгүй. Тус шоколад нь 71 хувийн амтат Эквадор хар шоколаднаас бүрддэг ба нэг бүрийг нь алтаар бүрж хийдэг. Шоколадны савыг хүрлээр хийсэн ба үзэсгэлэнт туузаар боож гоёжээ.

 CHAMPAGNE TRUFFLES BY THE CHOCOLATE

165 ам.доллароос үнэ нь буудаггүй энэ шоколад нь  хайртай хүндээ өгөх гайхамшигт бэлэг болж чадна. Энэ амттай Трюффел нь идэж болдог 24 каратын алтны орцтой. Мөн тус шоколад нь дэлхийн шилдэг оргилуун дарсны хольцтой ба амтлаг хар шоколадаас бүрдсэн ажээ.

Үндэсний шуудан


Дэлхийн хамгийн үнэтэй шоколадууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.