“Эмэгтэй хүн байна гэдэг их амаргүй. Учир нь тэд үргэлж эрэгтэй хүнтэй харилцах хэрэгтэй болдог” гэж зохиолч Жозеф Конрад хэлсэн байдаг. Бүсгүй хүнд зориулсан зөвлөгөө олон ч тэдний дийлэнх нь уян зөөлөн байхыг “номлосон” байх нь бий. Гэвч эмэгтэй хүн уян зөөлөн гэхээсээ илүү “хүчирхэг” байхыг нийгэм шаарддаг билээ. Ингээд бүсгүйчүүддээ зориулан эмэгтэй хүн бүрийн дагаж мөрдвөл зохих 10 зүйлийг хүргэж байна.
1. Бодитой, бүтэх магадлалтай зүйлийг л мөрөөд. Мөрөөдлийнхөө төлөө өөрийгөө дайчил.
2. Амьдралд тань юу бүхнээс илүү үнэтэй болохыг санаж, нэр төрөө эрхэмлэ. Эмэгтэй хүний бардам зангаа битгий гээ.
3. Эсрэг хүйстэндээ таалагдах гэж хэрээс хэтэрсэн зүйл бүү хий. Байгаагаараа байх шиг сайхан юм хаана ч үгүй.
4. Дэргэдээ байгаа эр хүний амьдралын хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх гэж бүү зүтгэ. Түүнийг битгий зөвтгө. Юм болгонд шалтгаан байдаг.
5. Болзоондоо хоцордог эр хүнээс сайн сайхан зүйлийг хүсэн хүлээх хэрэггүй.
6. Эр хүнийг хэлж ярьснаар нь бус, харин үйл хэргээр нь дүгнэхийг хичээгээрэй.
7. Доромжлол, дээрэлхэлтийг ямар ч тохиолдолд, хэзээ ч битгий хүлээн зөвшөөр.
8. Та ч гэсэн амьдрах эрхтэй хүн гэдгээ бүү март. Авьяас чадвараа битгий булшил. Дотоод чөлөөт байдлаа бүү алд. Хараат байдалд орохоос зайлсхий.
9. Эр хүнтэй үргэлж шударга шулуун харьц, тэдэнд хүндлэгд.
10. Ухаалаг байхыг хичээгээрэй. Хүсэл мөрөөдөл байхад бүтэхгүй зүйл байхгүй гэдгийг санаж сэтгэлээр бүү унаарай.