Ээжүүд ч буруутай

post-preparing-your-adopted-child-questions-about-adoption

Өнгөрөгч амралтын өдрийн ая тухыг алдагдуулсан “аав нь хүүгийнхээ амь насыг бүрэлгэсэн” хэргийн дуулиан намжаагүй байхад хойд эцэг нь хүүгээ хутгалж гэмтээсэн хэрэг гарав.

Гэмт хэрэг үйлдсэн аавууд шийтгэл хүлээх нь мэдээж. Тэгвэл ээжүүдийг ч бас шийтгэх хэрэгтэй. Энэ үг хатуу сонсогдож “ Ямар балай юм ярьдаг юм бэ” гэх байх. Тэгвэл үнэндээ ээжүүд ч бас буруутай.

Хүүхдийнхээ амь насыг хөнөөх, хутга мэсэндээ тултал нь яагаад өөгшүүлэв.

Албаныхан “Бичгийн хэв нь муухай байна гээд нэг л удаа алгадсан юм билээ. Тэр нь хүчтэй доргилт өгч, хүүхэд амиа алдах шалтгаан болсон байж болзошгүй. Одоогоор хэргийг шалгаж байгаа болохоор өөр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбарыг өгсөн гэж байдаг.

Албаныхан арьсаа хамгаалах нь мэдээж. Тухайн айлын амьдралыг  “НАМ ТАЙВАН АЙЛ БАЙСАН” гэх зэргээр хэлсэн байв. Тэгвэл нам тайван айлд хүүхдээ зоддог үйлдэл байх уу. Хүүхдэдээ гар хүртлээ хэрхэн сурч байгааг нь мэдэхгүй байсан хэрэг үү.

Тэгвэл ээжүүд тийм байдалд хүртэл нь юу хийж байсан юм бэ. Аливааг эмэгтэй хүний торгон нарийн мэдрэмж, уян зөөлөн ааш аягаараа зохицуулж байлдаг ээжүүд ийм үйлдэл гартал нь давраасан тул тэд ч бас буруутай.

Талийгаач хүүгийн амьдардаг байсан 8 дугаар хорооны Нийгмийн ажилтан, хорооны цагдаа, Өрхийн эрүүл мэндийн төвийн Нийгмийн ажилтан гээд уг нь хүүхэд хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлээс сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг “Хамтарсан баг” гэж байдаг. Тэд юу хийж байсан юм бэ. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах ёстой биш бил үү.

http://erennews.mn/article/30508


Ээжүүд ч буруутай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.