Британичууд болзоондоо хамгийн их мөнгө зарцуулдаг

unnamed 7

Дундаж амьдралтай британи хүн нэг удаагийн болзоондоо 149 евро буюу 161 орчим ам.доллар зарцуулдаг байна. Энэ нь Итали, Герман, Франц зэрэг орны иргэн болзоо болон амралт зугаалгад зарцуулдаг мөнгөнөөс хоёр дахин их байгаа юм. Тухайлбал, Герман, Францад болзоонд явж буй хүмүүс дунджаар 53 евро, Италид 54 евро, Испанид 63 евро зарцуулдаг байна. Мөнгөн дүнд унааны зардал, хоол, уух зүйл зэрэг багтдаг аж. Европын эдийн засаг, бизнес судалгааны төвөөс болзооноос жилд 5.89 тэрбум фунт стерлингийн орлого Британийн эдийн засагт ордог гэсэн тооцоо хийжээ. Тус судалгааны төв Европын хэд хэдэн оронд 9600 гаруй хүнээс, тэдний дотор Их Британийн 1750 иргэнээс санал асуулга авчээ. Судалгаанаас харахад, болзоонд явж буй британчуудын гол зардлын нэг нь тээврийнх байдаг гэнэ. Тэд уулзах газартаа очихын тулд нийт мөнгөнийхөө ес орчим хувийг нь үрдэг бол Европын бусад оронд энэ тоо гурван хувиас хэтэрдэггүй аж.

Үндэсний шуудан


Британичууд болзоондоо хамгийн их мөнгө зарцуулдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.