2023-02-06 11:15
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Чөлөөт цаг Уран зохиол

С.Удвал : Ханийн үг

munkhzul munkhzul
2020-02-21
0 0
174
Чамаар бишгүй гуйлгалаа би
Чамд бишгүй тунирхлаа би
Чин үгээ хэлэхгүй байж
Чамайг ханатлаа зовоолоо би

9638

Нугын 2 ангир шиг
Ганганаж явья хоёулаа
Нуурын хос хун шиг
Ижилсэж явья хоёулаа.

Нарт дэлхийд хүн билээ
Наддаа чи наран билээ
Ертөнцөд ер ганц түүнийг
Ерөөлөөр надад заяасан билээ

Гарт чинь түшиг болж
Гэрт чинь чимэг больё
Нэрэнд чинь нэмэр болж
Нэгэн биед чинь хань больё

Хөдөлмөр амьдрал хоёрт
Хүний зэрэгтэй явья
Хүний хоёрхон үр шиг
Эвтэй сайхан явья

Сэтгэлийн чинь тавгүй үед
Дэмжих нөхөр чинь больё
Итгэлийн чинь саарах үед
Дуудах хань чинь больё

Буруу болоод гутарвал
Уруу унагахгүйг хичээе
Онгироод нисэхэд хүрвэл
Ойчиход чинь түшиж явья

Өвдөөд зовохын цагт чинь
Эдгээж сувилж байя
Өвчний чинь хагасыг авж
Үхэхээс буцахгүй байя

Нугын 2 ангир шиг
Ганганаж явья хоёулаа
Нуурын хос хун шиг
Ижилсэж явья хоёулаа.

Хайртай билээ гэж даврахгүй
Хартай билээ гэж өмчлөхгүй
Харамч билээ гэж нуухгүй
Өглөгч билээ гэж үрэхгүй

Ахан дүүгий чинь ад үзэхгүй
Анд нөхдий чинь алаг үзэхгүй
Алсын албанд явсан ч
Авгайн журмыг эвдэхгүй

Зөөлөн гээд боол болохгүй
Хатуу гээд ноёлж байхгүй
Хоосон гээд чамлахгүй
Баян болно гээд шунахгүй

Сайн үйлсийг чинь сэтгэлээрээ дэмжиж
Сайхан биеийг чинь халамжаараа тэтгэж
Сэтгэл санаагий чинь түвшилж
Итгэл баяраар дүүрэн байя

Хүүхэд багачуудаа өсгөж
Хөлийг нь дөрөөнд хүргэе
Хөвчийн буга согоо шиг
Сэргэлэн цовоо явья

Нугын 2 ангир шиг
Ганганаж явья хоёулаа
Нуурын хос хун шиг
Ижилсэж явья хоёулаа.

Чамд муу юм гэж байхгүй
Чамд муухай юм гэж үгүй
Чамд дутуу юм гэж байхгүй
Чамд илүү юм гэж байхгүй

Хүний мөс өвч бүрдсэн
Арван хуруу тэгш цогцолсон
Аавын хөвгүүдийн нэг билээ
Амьдын жаргал өгөх нөхөр билээ

Чамд сайн гэгдвэл шагнал тэрээ
Чамд сайхан гэгдвэл жаргал тэрээ
Чиний дэргэд байвал хот хөдөө ч яахав
Чамтай хамт байвал говь хангай ч яахав

Баярлах гомдох цагтаа
Баахан хэсэг уйлах байх
Бачимдаж сандрах үедээ
Базаахгүй үг ч хэлэх байх

Ухаан санаагаа зарж
Уужим талбиун бодож байя
Харилцан буулт хийж
Хагарж эвдрэхгүй явья

Янаг ихэдвэл тэнэг ихэднэ гэдэг
Цэнгэл хэтэрвэл жаргал холдоно гэдэг
Ухаангүй хайртай билээ гэж
Учиргүй мунхаглавал сургаарай

Уйдаад эхэлбэл уурлах хэрэггүй
Учирлаад сайхан яриарай!
Цээртэй гэж бодолгүй
Тээртэй болбол хэлээрэй!

Татаад авах сэтгэл нь хэцүү ч
Холдоод явах зориг нь бий
Эр хүний нандин хайраар
Энхрийлүүлж явсан гэж бодьё
Энэ насны зурвасхан заяа
Эрхэм жаргалын дээд гэж саная

Чамаар бишгүй гуйлгасан
Чамд бишгүй тунирхасан
Чин үгээ хэлэхгүй байж
Чамайг ханатлаа зовоосон
Хоёр биендээ итгэлтэй байж
Хорвоогийн бартааг туулья
Хөрст дэлхийн хуудсан дээр
Хос мөр бичиж явья

Нугын 2 ангир шиг
Ганганаж явья хоёулаа
Нуурын хос хун шиг
Ижилсэж явья хоёулаа.

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Хайраас ургасан ҮР
Уран зохиол

Хайраас ургасан ҮР

munkhzul
2022-06-06
Нуугдсан харц (өгүүллэг)
Уран зохиол

Нуугдсан харц (өгүүллэг)

munkhzul
2022-05-05
Сарнай цэцгийн дэлбээ (өгүүллэг)
Уран зохиол

Сарнай цэцгийн дэлбээ (өгүүллэг)

munkhzul
2021-12-31
Эхийн “жөтөөрхөл”
Уран зохиол

Эхийн “жөтөөрхөл”

munkhzul
2021-04-21
Инээмсэглэл – сургамжит өгүүллэг
Уран зохиол

Инээмсэглэл – сургамжит өгүүллэг

munkhzul
2020-10-24

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Хүүхдээ үгэнд ордог болгох зальтай 10 арга

Хүүхдээ үгэнд ордог болгох зальтай 10 арга

khulan
2023-02-06
0

1. ” Явья, чамайг зөндөө хүлээлээ ” гэж уцаарлахын оронд ” Гараандаа, анхаар… марш! Гүйгээд! ” 2. ” Наадахаа идэхгүй...

Цааш унших
АНХААР: БНСУ хууль бусаар ажил хийсэн гадаад оюутнуудыг албадан ГАРГАХААР БОЛЖЭЭ

АНХААР: БНСУ хууль бусаар ажил хийсэн гадаад оюутнуудыг албадан ГАРГАХААР БОЛЖЭЭ

2023-02-03
“Tesla” өнгөрсөн онд биткоинд 140 сая ам.доллар алджээ

“Tesla” өнгөрсөн онд биткоинд 140 сая ам.доллар алджээ

2023-02-03
Тунгалгийн хавангийн эмгэгтэй бүсгүй бусдад урам зориг түгээхээр зургаа нийтлэх болжээ

Тунгалгийн хавангийн эмгэгтэй бүсгүй бусдад урам зориг түгээхээр зургаа нийтлэх болжээ

2023-02-03
“Apple” компанийн борлуулалт буурав

“Apple” компанийн борлуулалт буурав

2023-02-03

Санал болгож байна

Гүнжийн үс засалтыг дуурайгаад үзэх үү
Охид бүсгүйчүүд

Гүнжийн үс засалтыг дуурайгаад үзэх үү

2014-10-04
Мэдээ

Chatrandom Review June 2022

2022-07-13
Дотуур хувцасны 7 алтан дүрэм
Загвар

Дотуур хувцасны 7 алтан дүрэм

2015-09-16
Төрөх үедээ эмэгтэй хүн 57 del-ийн өвдөлтийг давж гардаг
Мэдээ

Төрөх үедээ эмэгтэй хүн 57 del-ийн өвдөлтийг давж гардаг

2014-02-06
Мэдээ

Mountain High

2022-07-11
Мила Кунис гэр бүлийн амьдрал зохиохыг хүсч байна
Мэдээ

Мила Кунис гэр бүлийн амьдрал зохиохыг хүсч байна

2013-02-27
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In