“iPhone 5” хэрэглэгчийг сэтгэлийг татаж чадсангүй

Өчигдөр “Apple” компаниас iPhone-ийн цуврал “iPhone 5” загварыг танилцууллаа. Уг нь өнгөрөгч оны сүүлчээр танилцуулах ёстой байсан ч iPhone 4S загварыг танилцуулсан. Үүнээс хойш iPhone 5 загварын талаар домог мэт ярианууд гарж, хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн.

Харин өчигдөр орой Сан Францискод Apple компани шинэ утсаа албан ёсоор танилцуулсан юм. “ iPhone 5”-ын сүлжээ 4G LTE, 4 инч торлог бүрхэвч, 1136х640 пиксель дэлгэцтэй, 112 гр жинтэй, iOS-6 үйлдлийн системтэй, 8 мегапиксель LED flash камертай (нүүрний камер нь НD 720 пиксель) юм. Багтаамжийн хувьд 16, 32, 64 GB аж. Компанийн удирдлагуудын тайлбарласнаар “iPhone 5” нь тасралтгүй найман цаг ярих боломжтой бөгөөд LTE сүлжээнд мөн ийм хугацаанд ажиллах боломжтой гэх зэргээр өмнөх загвараас ялгагдаж байгаа юм.Энэхүү утас нь өмнөх загвараа бодвол 0.5 инчээр том дэлгэцтэй юм. Мөн шинэ загварын жин нь багасаж, хэмжээ нь томорсон, хурд нэмэгдсэн зэргээр ялгарч байгаа юм.

Мөн өмнөх загвараас олон давуу тал байгаа биз. Техникийн үзүүлэлтийн хувьд “Samsung Galaxy S3”-тай өрсөлдхүйц хэмжээнд байж чадна. Гэхдээ тийм олон хувиар борлогдохгүй болов уу хэмээн үйлдвэрлэгчид нь өөрсдөө шинэ загварт сэтгэл дундуур байгаа аж. iPhone 5 загварыг өмнөх загваруудаас ялгах зүйлсийг ойлгомжтойгоор хэлэхэд царайлаг, хурдан, хөнгөн, өргөн, өндөр гэж тодорхойлж болох юм.

Шинэ загварыг энэ сарын 21-нээс АНУ, Канад, Их Британи, Франц, Герман, Австрали, Япон зэрэг оронд 399 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргахаар болсон байна. Гэхдээ дийлэнх шинжээчийн ярьснаар “iPhone 5”-ыг үнэхээр бусдаас онцгой технологийн дэвшил харуулаагүй. Тиймээс зөвхөн энэхүү гар утасны байнгын хэрэглэгчдэд л шинэ бүтээлийн дэвшилтэт чанарууд таалагдаж байгаа гэнэ. “Apple”-ийнхэн анх удаа тус компанийн гар утсыг ашиглах хүмүүсийн сэтгэлийг татаж чадсангүй бололтой.

Л.Тамир
Оллоо.мнсайтраскрутка сайтаdeeo.ruскачать бесплатно прогу взлома одноклассниковаквапарк аквалоомикрозаймы круглосуточно с плохой кредитной историейcasino gratis juegos tragamonedasescort websitesslot o pol deluxeCaesars casinoкилиманджаро снаряжениеденьги в кредит калугаденьги в долг срочно в махачкаледельта банк взять кредитную картудельта банк взять кредитную картуафриканское сафари cabelas african safari прохождениегора килиманджаро туры цена перелетаtranslating websitesсковорода керамикатурция отдых цены горящие путевки из харьковаразвитие бренда компании примеруслуги юриста киеврадиаторы отопления купить ценастоимость сип панелиобработка ожоговдом по канадской технологии


“iPhone 5” хэрэглэгчийг сэтгэлийг татаж чадсангүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.