Шотланд эмэгтэйчүүдээ ариун цэврийн хэрэглэлээр үнэгүй хангадаг анхны улс болно

59e5d72c7fcb5_59e5d72c7fd06

Шотланд улс эмэгтэйчүүдээ ариун цэврийн хэрэглэлээр үнэгүй хангадаг анхны улс болж магадгүй байна.

Тус улсын засгийн газар энэ мягмар гарагт уг асуудлаар хэлэлцсэн бөгөөд сарын тэмдгийн бүтээгдэхүүнийг  бүх нийтэд үнэ төлбөргүйгээр тарааж, ханган ядуурлын эсрэг дэлхийн хөдөлгөөнд томоохон алхам хийхээр шийджээ. Засгийн газрын эхний санал асуулгаар бүгд буюу 112 гишүүд энэ санаачилгыг дэмжсэн байна.

Улстөрч  Моника Леннон өнгөрсөн жил энэхүү хуулийн санаачилгыг дэвшүүлсэн ба “Эмэгтэйчүүд болон охидууд ихэвчлэн хуулийн процессын гадна үлддэг” хэмээн тайлбарлаж байсан юм.

Хуулийг батлахын тулд  парламентын гишүүдийн дунд ахин 2 удаа санал хураалт явуулах бөгөөд дэмжигдэж чадвал эмэгтэйчүүдээ ариун цэврийн хэрэглэлээр үнэгүй хангадаг анхны улс болох боломжтой юм байна.

2017 онд гаргасан судалгаагаар Их Британийн Нэгдсэн Вант Улсад 14-21 насны 10 охид тутмын 1  нь сарын тэмдгийн бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэх боломжгүй байдаг гэсэн байна.


Шотланд эмэгтэйчүүдээ ариун цэврийн хэрэглэлээр үнэгүй хангадаг анхны улс болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.