Хамгийн сонирхолтойгоор авахуулсан ХУРИМЫН ГЭРЭЛ зургууд

Хуримлаж байгаа хосуудын хувьд хуримын зураг авахуулна гэдэг хамгийн чухал.

wedding зурган илэрцүүд

Гэрэл зургийн салбар хөгжиж, нийтийн хэрэглээ болсон цагаас гал халуун хайр, залуу нас, аз жаргалаа мөнхөлж үлдээдэг нь хуримлагч хосуудын уламжлал болжээ. Харин сүүлийн жилүүдэд хосууд гартаа цэцэг барьж, мөр толгойгоо нийлүүлсэн энгийн зурагнаас татгалзах болсон байна. Тиймээс хамгийн сонирхолтой хуримын зургуудыг хүргэе.

1, Гуанши мужийн Лиүжоу хотын хосууд 30м өндөр хаданд авирч, гурван цагийн турш бэхэлгээт олсноос дүүжлэгдэн хуримын зураг авахуулжээ.

Arslan.mn
2. Антарктид руу аялаж,  Микелсон боомт дээр цас, мөс, хүйтнийг үл ажиран хослол, даашинзтайгаа  авахуулсан хуримын зураг.

Arslan.mn
3. Адал явдал дүүрэн хуримын зураг авахуулахаар төлөвлөсөн хосууд Ливанын хойд Бейрут муж дахь Жойуне Бэйд усан цанын бааз дээр гулгах зуураа авуулж байгаа нь. Хөгжилтэй зураг авалтын үеэр сүйт залуу бүсгүйнхээ гарыг үнсэхээ ч мартсангүй.

Arslan.mn
4. Харин уламжлалт зургаас татгалзсан Хятадын хосууд  Жэжян мужийн “Осеan World”-ийн аквариумд  зургаа авахуулжээ.
Arslan.mn

5. Тусдаа онгоцоор утаа татуулан нисэх зуураа авахуулсан сонирхолтой бөгөөд үнэ өртөг  ихтэй хуримын зураг.

Arslan.mn
6. Хэрэв та зоригтой бол дараах хосуудын адил зургаа авахуулж болох юм. Учир нь энэ хос Шар тэнгисийн эрэг дээр хуримын зураг авалтаа хийсэн юм. Зураг авалтын үеэр байдал буруугаар эргэж хүчтэй давлагаа ирсэн бол хосууд амь үрэгдэж болзошгүй байжээ.

Arslan.mn
7. Экстрем аялалд дуртай хос онгоцноос шүхрээр үсэрч байхдаа авахуулсан юм.   Аюулгүй байдлын үүднээс сүйт бүсгүй богино хормойтой даашинз өмссөн байдаг

Arslan.mn

Эх сурвалж: CCTV.com

Хамгийн сонирхолтойгоор авахуулсан ХУРИМЫН ГЭРЭЛ зургууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.