2023-06-03 09:38
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө

Бизнес хатагтай болохын тулд бодолцох ёстой 3 ойлголт

munkhzul munkhzul
2020-03-10
0 0
0

f45ba6184bb59543original

Компанийн нэр авах, үйл ажиллагааны зөвшөөрөл хөөцөлдөх зэрэг хүссэн хэн ч хийчихэж чадах үе шатуудыг энд алгаслаа. Жирийн нэг ажилтан биш ажил олгогч болохоор шийдсэн зоримог бүсгүй чиний одооноос л бодолцох ёстой “хундаам”-уудыг чамд сануулах гэсэн юм. Эдгээрийн “зураг төсөл”-ийг л буруу гаргах юм бол барих үйл явцад гажуудал үүсэх юм уу, бороо цасанд тэсвэргүй байшин босох боломжтой. Хамгийн гол нь чи түр хугацааны ашгийг л бодсон богино настай бизнес биш зууны турш дурсагдах брэнд болон түүхийг бүтээхээр зориглосон бол шүү дээ.

Зөв гэж итгэдэг зүйлээрээ эхлүүл
Чиний эхлүүлэх гэж байгаа бизнес хорвоо дэлхийг одооныхоос нь илүү дээр болгох зүйл мөн үү? Чи үүнийг хийх нь үнэн бөгөөд зөв гэдэгт итгэдэг үү? Яг одоо, эгзгийг нь тааруулж хийвэл ашиг олно мэтийн хэн нэг сүүхээтний ятгалгаар эхлүүлсэн бизнес брэнд болж чадахгүй, тухайн эгзэгтэйгээ хамт мөхөх болно. Бас чамд ашгаас өөр ямар ч аз жаргал бэлэглэхгүй. Мөн бүтэлгүйтэх үед замаасаа буцахад үнэхээр амар байх болно. Яаж ч зовоож байсан тавьж явуулалгүй зууралдаж чадах хүсэл тэмүүллээ л бизнес болгоорой. Чамайг өөрийнхөө мөрөөдлийн төлөө ажиллуулж байсан хүнээс салан тусгаарлаж, өөрийнхөө мөрөөдөлд хүчин зүтгэх болсон гол шалтгаан чинь л энэ шүү дээ.

Эцсийн зорилгоо төсөөлөн бод
Дөнгөж эхлүүлж байхад юун эцсийн зорилго вэ гэж бодож магадгүй. Гэхдээ ирээдүйд яг “юу” болгохыг хүсч байгаагаа сайтар төсөөлөлгүйгээр энэ бүхнийг эхлүүлвэл тухайн үеийн нөхцөл байдал мэтийн түр зуурын зүйлс чамайг замаас чинь муруйлгахад хялбар байх болно. Яг л хэнтэй байхыг хүсч буйгаа тодорхойлолгүйгээр янз бүрийн залуустай болзоод л байвал хий дэмий цагаа үрж, шархалсан, сэтгэл хангалуун бус зүрхтэй үлддэгтэй адил. Чиний төсөөлөх эцсийн зорилго заавал нэгд нэггүй тодорхой байх албагүй. Ерөнхий, бусад бүх талаараа уян хатан байж болох нэг л үндсэн зорилго тавьчих. 10 жилийн дараа чиний эхлүүлсэн бизнесийн тухай хүмүүс юу гэж ярилцдаг байгаасай гэж хүсч байна? Хүнсний сүлжээ бий болгох гэж байгаа бол “Эндээс авсан хүнсний эрүүл ахуйнд нэг ч эргэлзэх зүйлгүй” гэж гэрийн эзэгтэй нар ярилцаасай гэж хүсч болно. Хувцасны брэнд гаргах гэж байгаа бол “Ажилд өмсөхөд тохиромжтой мөртлөө өнгөлөг хувцсыг эднийхээс л авч чаддаг” хэмээн Монголын бүх оффис ажилтай бүсгүйчүүд бие биедээ зөвлөдөг байг. Энэ төсөөллөөс чиний эцсийн зорилго тодорхой болно. Төсөөлөхөөс цагаа бүү харамла. Чамайг хамгийн ихээр догдлуулж байгаа тэр төсөөллийг олчихвол бодит болгохын төлөө шуурхайлан эхлэ.

Үнэт зүйл, баримтлах зарчмаа тодорхойл
Эцсийн зорилгоос чинь эдгээр нь урган гардаг. Үнэт зүйл, баримтлах зарчим бол яг компанийн хууль гэсэн үг. Чи болон чиний ажилтнуудын өдөр бүрийн хийх үйлдлээ сонгохдоо баримтлах ёстой зүйл гэсэн үг юм. Өөрөөр тангараг, итгэл үнэмшил ч гэж нэрлэж болно. Хүнсний дэлгүүрийнхээ үнэт зүйлийг “Хүний эрүүл мэнд бидний ашиг орлогоос тэргүүнд тавигдана” гэдэг үгээр эхлүүлж болно. “Өөртөө, өөрийнхөө хүүхдэд урлаж өгч байгаагаар сэтгэж бүтээгдэхүүн бүрийг сэтгэлээсээ хийнэ” гэдэг зарчим тогтоож хувцасны үйлдвэрийнхээ оёдолчид, менежрүүдийн тархинд ягштал суулгаж болно. Сэтгэлийнх нь хэрэгцээг хангахуйц итгэл үнэмшлийн доор хүмүүс захирагдахдаа үргэлж дуртай байдаг. Жишээ нь Гоолингоогийн итгэл үнэмшилд:
“- Жинхэнэ мөрөөдөл үргэлж сайхан зүйл байдаг гэдэгт бид итгэдэг”
“- Эмэгтэй хүн гэр бүлийн аз жаргалыг удирддаг гэдэгт бид итгэдэг”
“- Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг”
“- Гоо сайхан хүний өөрийн мөн чанарт оршдог гэдэгт бид итгэдэг”
“-Мөрөөдөл бол хүрэх цэг биш, амьдралын хэв маяг гэдэгт бид итгэдэг” хэмээн тусгагдсан байдаг юм. Бид нийтлэл бичих, сурталчилгаа байрлуулах, хуудас ажиллуулах, харилцагчидтай холбоо тогтоох зэрэг бүхий л үйл хэрэгтээ эдгээрийг баримталдаг. Ингэх нь сонголт хийхэд хамаагүй хялбар болгодог ба хэзээ ч “Би юуны төлөө энэ бүхнийг хийгээ вэ?” гэдэг асуултанд бүдрэх нөхцөл байдалд чамайг оруулахгүй.

Чи дээрх гурвыг яг одоо тодорхойлж чадахгүй ч байж мэднэ. Хэрвээ тийм бол чамд тусалж чадах хүмүүсээс зөвлөгөө авч, өөртэйгөө ахин сайн ярилцаарай. Бас барилгын хундаамыг цутгалгүйгээр, үүнээс өмнө хийж болох ажлууд олон бий шүү дээ. Тэдгээрийгээ эхлүүлж байж болно. Жишээ нь газраа тэгшлэх…

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-14 /Улаанбурхан ба дархлаажуулалт/
Видео мэдээ

Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-14 /Улаанбурхан ба дархлаажуулалт/

munkhzul
2023-05-26
Сормуусаа зөв будах 6 дүрэм
Гоо сайхан

Сормуусаа зөв будах 6 дүрэм

munkhzul
2023-05-23
“Хойд аав болгон хүчирхийлэгч биш”
Зөвлөгөө

“Хойд аав болгон хүчирхийлэгч биш”

munkhzul
2023-05-19
Айраг эхийн сүүтэй адил шим тэжээлтэй
Зөвлөгөө

Айраг эхийн сүүтэй адил шим тэжээлтэй

munkhzul
2023-05-19
Өглөөний цай уулгүй гарснаар ​​зүрх судасны өвчний эрсдэл нэмэгддэг
Зөвлөгөө

Өглөөний цай уулгүй гарснаар ​​зүрх судасны өвчний эрсдэл нэмэгддэг

munkhzul
2023-05-16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Хүүхдийн ертөнц | “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” хүүхэд болгоны онцлогт тохирсон аргаар хүүхдийг хөгжүүлж байна
Видео мэдээ

Хүүхдийн ертөнц | “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” хүүхэд болгоны онцлогт тохирсон аргаар хүүхдийг хөгжүүлж байна

munkhzul
2023-06-02
0

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөл нь хангалтгүй байгаагаас мянга мянган хүүхэд бусад хүүхдүүдийн адил сурч боловсрох эрхээ эдэлж...

Цааш унших
“Big Bang”-ын T.O.P хамтлагаа орхижээ

“Big Bang”-ын T.O.P хамтлагаа орхижээ

2023-06-02
Д.Ундраа: Охин хүүхдийнхээ дэргэд бусадтай архидан согтуурах нь амь нас, эрүүл мэндэд нь заналхийлсэн үйлдэл

Д.Ундраа: Охин хүүхдийнхээ дэргэд бусадтай архидан согтуурах нь амь нас, эрүүл мэндэд нь заналхийлсэн үйлдэл

2023-06-02
”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу

”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу

2023-05-31
Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

2023-05-31

Санал болгож байна

Никки Минажийн загварын “өөрчлөлт”
Загвар

Никки Минажийн загварын “өөрчлөлт”

2018-10-16
Мэдээ

10 Greatest Video Chat Apps With Strangers

2022-07-29
Хайрын түүх
Мэдээ

Хайрын түүх

2015-10-05
С.Янжмаа: Харшлын үед дархлааны эм ууж болохгүй
Эрүүл мэнд

С.Янжмаа: Харшлын үед дархлааны эм ууж болохгүй

2012-06-29
Ука фитнессийн багш болжээ
Өнөөдрийн онцлох

Ука фитнессийн багш болжээ

2015-09-24
Гэр ахуйн зөвлөгөө
Зөвлөгөө

Гэр ахуйн зөвлөгөө

2015-01-27
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In