Шинэ долоо хоногийн эхний өдрийг бид хэрхэн угтах ёстой вэ

T63J08YChXI6y1qna7JQ6QnBnEENqTeQvjKwZzAmkJcjWvcKvQdam6ynPXjyQUt-Шинэ долоо хоногийн эхний өдрийг бид хэрхэн угтах ёстой вэ (time.mn)

Шинэ долоо хоногийн эхлэлийг та амьдралынхаа нэгэн шинэ хуудас мэт хүлээж авдаг уу. Ирж буй өдрүүдэд би юу хийж, бүтээх вэ. Ямар зүйл шинээр сурах вэ гэдгээ нарийн төлөвлөж бичдэг үү. Хэрэв “үгүй” бол та өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун, хөдөлмөрч нэгэн биш бололтой. Зорилгоо тодорхойлж, түүнийхээ төлөө хичээдэггүй хүн өдөр хоног хэрхэн үгүй болж байгааг анзаардаггүй. Даваа болон баасан гараг хэрхэн өнгөрч байгааг мэдэлгүй амралтын өдрөө хий дэмий унтаж өнгөрүүлдэг. Гэтэл бидэнд заяасан энэ амьдрал ганцхан шүү дээ. Дахин 2020 он гэж байхгүй. Дахиж энэ өдөртэй та таарч чадахгүй. Тэгэхээр өөрт оногдсон амьдралын өдөр бүрийг хайрлаж, өнгөлөг дурсамж бүтээхийг, өрөөл бусдад туслахыг хичээгээрэй. Маргааш даваа гараг. Та энэ өдрийг хэрхэн угтахаа мэдэхгүй байгаа бол дараах зөвлөгөөг дагаад үзээрэй.

- ЭРТ БОСВОЛ НЭГИЙГ ДУУЛНА ..

Мэдээж даваа гарагт 12.00 цагаас босвол тэр долоо хоногт өглөө гэж үг байхгүй тийм үү. Өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж, ажлаа цагт нь амжуулахын тулд өглөө эрт босох хэрэгтэй. Магадгүй та эрт сэрэх тал дээр тийм ч сайн биш байж болох юм. Нойроо харамлаж, дулаан хөнжилдөө шигдмээр санагдав ч өмнөө тавьсан зорилгоо дахин нэг санаарай. Сэрүүлгээ байн, байн хойшлуулах хэрэггүй. Эхний дуугаралтаар орноосоо босоод, цэвэр ус уугаарай. Таны өглөө гайхалтай сайхан эхлэх болно.

- ЦЭВЭРХЭН ХУВЦАС, ӨНГӨЛӨГ ЦАРАЙ ..

Шинэ долоо хоногийн эхний өдөр өөртөө байгаа хамгийн дэгжин хувцсаа өмсөөд гэрээсээ гараарай. Эрэгтэйчүүд цагаан цамцаа индүүдэж, үсээ янзалж, сахлаа хусаарай. Харин эмэгтэйчүүд хараа булаам даашинз өмсөөд, нүүрээ будаарай. Үсээ ороож, сүрчиг түрхээрэй. Энэ нь танд өөртөө итгэх итгэлийг нэмэхийн зэрэгцээ таныг бусдад сайхан харагдуулна. Ажлын эхний өдрийг инээмсэглэн эхлүүлж, бусдад урам зориг өгөөрэй. Утсаараа зургаа дарж, олон нийтийн сүлжээгээр найзууддаа мэндчилгээ илгээсэн ч болно.

- ЧУХАЛ БА ЗААВАЛ ХИЙХ АЖИЛ ..

Ирж буй долоо хоногт хийх ёстой чухал болон заавал хийх ажлаа жагсаан бичээрэй. Хийх ёстой зүйл тодорхой байвал хэрэгжүүлэхэд амар шүү дээ. Утсаар ярих, захиалга өгөх, унших, хүнтэй уулзах гэх мэт жижиг ажлуудаа ч гэсэн тэмдэглээрэй. Хийж гүйцэтгэсэн ажлаа зөвлөөд явах юм бол олон зүйлд сэтгэл зовинох зүйлгүй, тайвнаар ажлаа зохицуулж сурна.

- УНШИХ БОЛОН СОНСОХ ..

Шинэ долоо хоногийн сайхан зүйл уншиж, сэтгэлд хоногшсон дуу сонсох нь ажлын бүтээмжинд сайнаар нөлөөлнө. Жижиг нийтлэл, эерэг ярилцлага, хөрөг уншсан ч болно шүү дээ. Мөн сэтгэл зүйн лекцийг подкаст хэлбэрээр сонсоорой. Уншихаа болих үед сэтгэхээ болино гэдэг. Ажлын ачаалал их байсан ч гэсэн тархиа цэнэглэхээс төвөгшөөх хэрэггүй. Даваа гарагт унших нийтлэлийн жагсаалт гаргасан ч болно.

Time.mn


Шинэ долоо хоногийн эхний өдрийг бид хэрхэн угтах ёстой вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.