Халдварын дэгдэлтийн үеэр дархлаагаа дэмжих таван хүнс

197

Коронавирусын цар тахлын үеэр хүмүүс эрүүл ахуйн дэглэмийг санаж, олон хүнтэй аль болох харьцахгүйг хичээж байгаа. Гэхдээ энэ бол бидний чадах цорын ганц зүйл биш юм. Энэ үеэр зөв хооллосноор дархлалын системээ бэхжүүлж, аливаа халдварт өртөхөөс сэргийлж чадна.

Шинжлэх ухааны олон судалгаагаар олон төрлийн, ашигтай тэжээл нь өвчнөөс сэргийлэх хамгийн шилдэг арга гэнэ. Дархлал дэмждэг бүтээгдэхүүнүүдийг хаанаас авч болно. Мэдээж нэгэнт өвдсөн үед эдгээр хүнс тус болохгүй ч өвчинд өртөхөөс наана хамгийн хялбар аргаар өөрсдийнхөө эрүүл мэндийг дэмжих арга нь энэ мөн. Ингээд дархлаа дэмжих 5 хүнсийг нэрлэе.

  1. Сонгино, сармис.

Сонгино, сармисны хурц үнэр, гайхалтай хүчирхэг дархлаа дэмжих чанар нь хүхрийн нэгдэлтэй холбоотой. Сармис нь тэсвэртэй бактерийн эсрэг үйлдэлтэй. Сармис, сонгино нь вирус, мөөгөнцөр, шимэгчдийн эсрэг үйлдэлтэй юм.

01 Халдварын дэгдэлтийн үеэр дархлаагаа дэмжих таван хүнс

  1. Тараг

Хамгийн ашигтай тараг бол “амьд лактобактери”-тай цэвэр тараг юм. Эдгээр бактери нь дархлалын системийг дэмжиж, өвчинтэй тэмцэхэд нэмэр болдог. Түүнчлэн тараг нь D витамины гайхалтай эх сурвалж юм.

02 Халдварын дэгдэлтийн үеэр дархлаагаа дэмжих таван хүнс

  1. Жүржийн төрлийн жимс

Нимбэг, грейпфрут, жүрж, лайм жимс нь С витамин ихээр агуулдаг. Энэ нь дархлааг сайжруулж, ханиад томуугийн шинж тэмдгээс аль болох хурдан ангижрахад тусалдаг. С витамин нь халдвартай тэмцэх лейкоцит боловсруулдаг гэдэг байна.

03 Халдварын дэгдэлтийн үеэр дархлаагаа дэмжих таван хүнс

  1. Улаан перец

Зөвхөн жүржийн төрлийн жимс С витамин агуулдаггүй. Улаан перецэнд жүржээс хоёр дахин их С витамин бий. Мөн энэ амтлагч нь бета-каротин буюу нүд, арьсны эрүүл мэндэд эерэг нөлөөтэй бодисоор баялаг.

04 Халдварын дэгдэлтийн үеэр дархлаагаа дэмжих таван хүнс

  1. Цагаан гаа

Цагаан гаа бол ханиад томуугийн үед тустай бас нэгэн бүтээгдэхүүн. Саяхан явуулсан судалгаагаар цагаан гаа нь архаг өвчнийг багасгаж, холестериний түвшнийг хэвийн байлгадаг байна.

05 Халдварын дэгдэлтийн үеэр дархлаагаа дэмжих таван хүнс

 

lifter.com.ua


Халдварын дэгдэлтийн үеэр дархлаагаа дэмжих таван хүнс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.