18 настай залуу од Жастин Бибер хулгайн зурагчид буюу папараз хийдэг нөхдөд дургүй алдартнуудын нэг. Өнгөрсөн мягмар гаригт түүнийг “Лондон” зочид буудлаас гарч явахад зургийг нь дарах гэсэн зурагчинг Бибер түлхсэн байна. Маргаант байдлын дүнд гэмтэж бэртсэн хүн байхгүй байна.
Тэрээр дургүйг нь хүргэсэн үйл явдлын тухай твиттертээ “Лондонд унтах ч боломж алга” хэмээн бичсэн байна.
Дуучин Жастин Бибер энэ папаразчинтай анх удаа сөргөлдөж байгаа тохиолдол биш аж. Өнгөрсөн тавдугаар сард 20 настай найз бүсгүй Селена Гомезтай хамт явж байхад энэ зурагчин мөн л зургийг нь дарах гэж оролдсон байна.
Д.Идэр /24tsag.mn/