Гутлын шинэ коллекцио цахимаар танилцуулжээ

qqqqqqqqqqqqqqqqqq

Х.ОЮУНБОЛД

50 настай дуучин Женнифер Лопесийг зогсоох юу ч алга. Тэрээр шинэ коллекцийн гутлын загвараа танилцуулах байсан ч коронавирусаас болж хойшилсон байна. Тэрээр цахим хуудсаараа дамжуулан шинэ коллекцид багтсан гуталнаас танилцуулсан байна. Би гэртээ байна. Бүгд аврагдаж эсэн мэнд байна гэж найдаж байгаа. Гэхдээ таныг баярлуулах ямар нэгэн зүйл надад байна. Би шинэ гутлынхаа коллекцийг гаргасандаа баяртай байна. Энэ гуталнуудыг үзэхийг хүсвэл “DSW.com/JLo” цахим хуудсаар орж харж болно” гэж бичжээ. Мөн “Элле” сэтгүүлд “Хөл хорионы үеэр гэртээ дасгал хийж, ажил, төсөлдөө анхаарч байна. Бүгд хөл хорионд орсон учраас лимонтой ундаа хийж уух хэрэгтэй. Мөн анхаарлаа төвлөрүүлэх аргыг олох, гэрээсээ ажиллах шаардлагатай байна.
Түүнээс гадна сэтгэл санаагаа өөдрөг байлгах зүйлсийг олох хэрэгтэй. Би гэртээ зохиол уншиж, шинэ төсөл боловсруулахаас гадна шинэ бүжиг сурч байна. Сургууль хаагдсанаар гэрээсээ сурч байгаа хүүхдүүдтэйгээ цагийг хамтдаа өнгөрөөж байгаадаа баяртай байна. Миний хувьд цагийг тэдэнтэй өнгөрүүлэхээс өөр илүү сайхан зүйл гэж байхгүй” гэж ярьжээ.

Эх сурвалж: www.polit.mn


Гутлын шинэ коллекцио цахимаар танилцуулжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.