Коронавирусээр өвчилсөн хүний хайрын тухай дуу зохиожээ

2b6e75bb88f0fbdafc6b93a11b198b0de6cc5dd2

Хойд хөршийн R&B дуучин Бьянка /Татьяна Липницкая/ “Цар тахал” нэртэй дуу зохиожээ. Тэрээр шинэ уран бүтээлээ интаграм хуудсандаа нийтэлсэн байна.

Дуунд нэгэн бүсгүй коронавирусээр халдварлагдсан залууд дурласан тухай өгүүлдэг аж. Тодруулбал, “Мама миа, цар тахал. Хил давж чадахгүй. Би анх удаа л хүн дурлаж байна, тэр хүн минь коронавирустэй” /Мама-миа, пандемия. Заграницу выехать не могу. Я влюбилась, как в первый раз, но у него коронавирус/ гэх мэт үгтэй ажээ.

Түүнийг шинэ уран бүтээлээ олон нийтэд хүргэсний дараа шүүмжлэл, дэмжлэгийн аль, аль нь ирсэн байна. Зарим нь “Хүмүүсийн үхлээр доог тохуу хийлээ” гэсэн бол зарим нь “Цаг үеэ мэдэрч байна” хэмээн урам хайрлажээ.

Eagle.mn


Коронавирусээр өвчилсөн хүний хайрын тухай дуу зохиожээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү