Турахад саад болдог арван хүчин зүйлийг танд хүргэж байна

otslabvane

Хооллолтдоо анхаарч, спортоор хичээллэсэн ч турахад тань ямар нэгэн зүйл саад болоод байна уу? Турахад саад болдог үл мэдэгдэх хүчин зүйлүүдийг нэрлэе. Та үүнийг уншаад ямар дадал зуршлаа өөрчлөх ёстойгоо мэдэж авах болно.

Хортой хоол хүнс

Турахад хоногт авч буй илчлэгээ багасгахаас гадна хортой нөлөөтэй хоол хүнсээ багасгах хэрэгтэй. Тухайлбал, пицца идэхээ боль.

Ургамлын гаралтай уураг дутагдах

Уураг нь цадсан мэдрэмжийг нэмж, булчин, арьс, ясанд ашигтай. Гэхдээ зөвхөн махаар уургаа нөхнө гэвэл энэ нь эрүүл мэндэд ашиггүй. Самар, цөмдөг самар, бүх үр тариа нь хоолны дэглэмд байх ёстой!

Ашигтай хүнсээ хэтрүүлэх

Орой зайрмаг иддэг зуршлаа йогуртаар сольсон гээд та их идэж болно гэсэн үг биш. Хүнсний ногоог л их идэж болно.

Дасгал бага хийх

Явган алхах нь маш ашигтай ч жингээ хасахын тулд нэг км алхах биш хамгийн багадаа 10 км алхах хэрэгтэй. Эсвэл дугуйгаар яв.

Хийжүүлсэн ундаа уух

Хийжүүлсэн ундаа уухаас өөр муу зуршилгүй байлаа ч энэ ундаа нь маш хортой. Энэхүү уудаг сахар нь хоол хүнсэндээ сахар хэрэглэснээс ч хортой. Кола болон бусад чихэрлэг хийжүүлсэн ундааны араас та бас их идэх болно.

Нойр дутуу байх

Хоногт хамгийн багадаа 7 цаг унтах ёстой. Бие организмынхаа хэрэгцээ шаардлагыг зөрчсөнөөр та хоолны дуршил болон цатгалан мэдрэмжийг зохицуулдаг дааврын өөрчлөлтөд орж, турах мөрөөдлөө талаар болгоно.

Суугаа ажил

Өглөө босоод тээврийн хэрэгсэлд суугаад ажилдаа очно. Дараа нь ажил дээрээ сууж байгаад гэртээ ирээд зурагтын өмнө сууна. Тэгээд унтахаар хэвтэнэ. Хөдөлгөөн хаана байна? Үнэндээ хаана ч алга.

Байнга идэх

Өдөрт зургаан удаа бага порцоор хооллох нь гурван удаа ердийн байдлаар идэхээс дээр гэж зарим нь ярьдаг. Гэхдээ энэ нь бүх хүнд тохирохгүй.

Архи хэтрүүлэн уух

Архи, согтууруулах ундаа нь хийжүүлсэн ундааны адил хортой. Таны идэх дуршлыг нэмж, их идэхэд хүргэснээр турах хичээл зүтгэл талаар болно.

Стресс, депресс

Эдгээр нь турахад маш их саад болдог. Та зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийж байгаа ч турахгүй байвал сэтгэл зүйн тусламж ав.


Турахад саад болдог арван хүчин зүйлийг танд хүргэж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.