Өдрийг аз жаргалтай байлгах энгийн 7 дадал

at_house-tours-stock-archive_008d3d8fdd415a8e2bbd07934e29b05eb5c478f1-1

Маш жижигхэн зүйлийг ч нэг хэвийн амьдралдаа шинээр нэмэх нь “серотонин” аз жаргалын гормон ялгаруулдаг болохыг шинжлэх ухаан баталжээ. Нэг үгээр хэлбэл, хүн өөрөө өөрийнхөө аз жаргалыг бүтээдэг. Гэртээ байгаа энэ үед ч аз жаргалтай нэгэн болох 7 дадлыг туршаад үзээрэй.

Ороо хураах/2 минут/

Энэ бол өдрийн турш аз жаргалтай байх түлхүүр зуршил. Өөрөөр хэлбэл, хамгийн чухал нь. Түлхүүр зуршил гэдэг нь бусад сайн зуршлыг бий болгоход чухал нөлөөтэй. Хэрвээ ороо залхууралгүй хураасан бол цаашлаад сайн чанарын өглөөний цай хийж уух, өдрийн турш үр бүтээлтэй байх эрмэлзлийг төрүүлнэ.

Сэтгэл зүйгээ өөрөө удирд/3-5 минут/

Дээрхий гэгээн Далай лам Аз жаргалын урлаг номондоо “Өглөө бүр сэрэх бүртээ дотроо би амьдрах хувь заяатай, би бол үнэт хүн, олдсон цаг хугацаагаа үрэх учиргүй хэмээн бод” хэмээн бичжээ. Өглөөд сэрээд тухайн өдөртөө сэтгэл зүйгээ бэлдэж сураарай. Жишээлбэл, “Өнөөдрийг бүтээлчээр өнгөрүүлэе”, “Аз жаргалыг түгээе” гэх мэт..

Бар цагт босохгүй бол өдрийн явдал хоцорно

Өглөө эрт боссон хүн өдрийн цагийг хий дэмий өнгөрүүлдэггүй, өнгөрүүлж ч чаддаггүй болохыг би сүүлийн 330 өдөрт мэдэрлээ гэж өглөөний хүн болсон нэгэн залуу бичсэнийг санав. Үнэхээр ч өглөөний цаг бол хүн хамгийн эрч хүчтэй, сэргэг байдаг үе. Энэ нь ч шинжлэх ухаанаар батлагдсан.

Харин өглөө босч сурахын тулд утсаа орноосоо хол тавих. Ингэснээр сэрүүлэг дуугарахад заавал босч унтраах хэрэгтэй болно. Мөн сэрүүлэг унтраасныхаа дараа нүүр,гараа угаах, аяга хүйтэн ус уух гэх зэрэг аргууд ч бий.

Боломжийг ашигла

Гэртээ байх нь нэг бодлыг хэний ч хүсэх зүйл биш боловч энэ цаг хугацаа бол боломж гэдгийг сана. Өдөржин хичээл, ажилтай завгүй үедээ хийж амждаггүй байсан зүйлсээ амжуулах цаг бол энэ. Хувцасны шүүгээгээ янзлах завгүйн улмаас өглөө болгон ажилдаа явахдаа галзуурах шахдаг байсан бол яг тэндээс л эхэл. Эсвэл Youtebe-ээр дасгалын бичлэг үзээд биеэ урла гэж зөвлөе.

Өөртөө зориулан гангал

Хувцасны шүүгээгээ янзлахаар шийдсэн үү? Тэгвэл тэр үедээ өөрийн хамгийн дуртай даашинзаа өмсөөд нэг толинд хархаа мартав аа! Даашинзандаа тохируулж үсээ янзал, нүүрээ буд..Эмэгтэйчүүдийн хувьд өөрийнхөө гадаад төрхөнд сэтгэл хангалуун байх нь аз жаргалын гормоныг ялгаруулах гол түлхүүр.

Төсөөллийн чадвараа ашигла

Төсөөлөх чадварыг зөв ашиглаж чадвал сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг гэж мэргэжлийхэн үздэг. Ингэхдээ өөрийнхөө байх дуртай газар эсвэл ирээдүйд өөрийгөө ямар байхыг хүсч байна зэргээ төсөөлөх боломжтой. Зөвхөн тухайн үеийн сэтгэл зүйн байдлаа дээшлүүлэхээс гадна хүн юу бодно түүнийгээ хураана гэх татах хүчний тухай “The Secret” гэдэг ном ч бий гэдгийг та бүхэн мэдэх биз ээ.

“Та ертөнцийн хаа ч байсан ялгаагүй бидэнд нэг л хүч тусалж нөлөөлж байдаг. Энэ ганцхан хууль бол ТАТАХ ХҮЧНИЙ ХУУЛЬ юм.
Амьдралд чинь тохиолдсон юм бүхнийг та өөртөө татаж байдаг. Ухаан санаанд чинь болж байгаа юм бүхэн таньд татагдаж байдаг. Хүн хамгийн гол нь бодлоо сайн барьж чухам юу хүсэж байгаагаа ухаан санаандаа сайтар шингээж өгөх ёстой. Тэгэж чадвал хорвоо ертөнцийн хамгийн хүчирхэг зүйл болох татах хүчний хуулийг хэрэгжүүлж эхэлнэ”

Амин тос буюу essential oil-ыг туршаад үзэх үү?

Амин тос буюу essential oil-ын төрлүүд нь бүгд өөрсдийн онцлог, увидастай. Thieves,Lemon,Rosemary,Basil зэрэг нь дархлаа дэмжих үйлчилгээтэй гэж үздэл бол Raven,Eycalyptus,Radiata тоснууд нь амьсгалын замын эрхтэнийг хамгаалан дэмжих үйлчилгээтэй гэж үздэг. Цаашлаад жүрж эсвэл лаванда цэцгийн амин тос нь сэтгэл санааг өргөх увидастай гэдэг. Амин тосыг үнэртэй ус шиг түрхэж, эсвэл зориулалтын диффузэрт ч ашиглаж болно.

Gereg.mn


Өдрийг аз жаргалтай байлгах энгийн 7 дадал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.