Лэди Гага болон түүний шинэ найз залуу, бизнесмэн, Parker Group компанийн хүмүүнлэгийн төслийн менежер Майкл Полански нарыг “учир ургуулсан” тухай анх нэгдүгээр сард хэвлэлүүд мэдээлсэн.
Тэр цагаас хойш залуус өөрсдийнхөө харилцааг нуухаа больж хамтдаа авахуулсан “хөөрхөн” зургуудаа дуучин бүсгүй инстаграм хуудсандаа байнга нийтлэх болсон билээ.
Залуу хосд ойр эх сурвалж дуучин бүсгүйг Поланскид галзууртлаа дурласан тухай Entertainment Tonight порталд ам алдсан байна.
“Гага шинэ найз залуудаа үнэхээр сайн. Тэд хоорондоо маш сайн ойлголцдог. Хуучин найз залуу Кристиан Кариногоос салаад удаагүй болохоор Гага эхэндээ шинэ дурлалаа нуух бодолтой байсан. Тэр яарахыг хүсээгүй юм. Гэвч Майкл тэр хоёрын хооронд жинхэнэ “дурлалын гал” бадамласан болохоор Гага нуух боломжгүй болж, хамтдаа авахуулсан гэрэл зургуудаа цахим хуудсандаа нийтлэх болсон” гэж эх сурвалж өгүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn