“Nissan” компани шинэ төрлийн логогоо танилцууллаа

89

Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэг “Ниссан Мотор” компани 1933 онд Японы Ёкохама хотод байгуулагджээ. Тус компани байгуулагдсан цагаас хойш өргөжин тэлж өдгөө дэлхийн 20 орны 31 үйлдвэрт нийт 157,000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, Ниссан болон Инфинити брэндийн автомашин, үйлчилгээг дэлхийн 160 оронд хүргэж байна.

Япон улсын хоёр дахь том автомашины үйлдвэрлэгч “Ниссан Мотор” компани нь автомашины аюулгүй байдал, нийгмийн хариуцлага, байгаль орчны тогтвортой байдал гэсэн гурван цогц зорилт дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Тэгвэл тус компани өөрсдийн логогоо шинэчлэн Олон улсад бүртгүүлж эхлээд байна. Өмнө ашигладаг байсан хэлбэр нь 3 хэмжээст ялгар өнгөтэй байсан бол энэ удаад 2 хэмжээст минималист шинжтэй болон өөрчлөгджээ. Ингэж өөрчлөгдсөнөөр BMW компанийн логоны өөрчлөлтийн дараах хоёр дахь компани болж байна. Үүгээр ч зогсохгүй спорт загварын цуврал болох Z загварын логог ч адил шинэчилсэн байна.

Image result for nissan new emblem

Эх сурвалж: Indianauto

Х.Дэлгэрэх


“Nissan” компани шинэ төрлийн логогоо танилцууллаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.