ГЭРИЙН БОЛОВСРОЛ: Сургуульд сураагүй алдартнууд

6bb04eac140f91a47cac20dd15e221a4_ce_2365x1242x3x0

Дэлхийн олон од бусад хүүхдүүдтэй хамт энгийн сургуульд суралцсан байдаг. Тэгвэл зарим алдартан ямар нэгэн шалтгааны улмаас сургуульд суралгүй гэртээ суралцсан байдаг. Тэд юуны улмаас сургуульд суралцаагүй юм бол?

Селена Гомес

Дуучин бүсгүйд гэртээ суралцах нь төдийлөн таалагддаггүй байв. Тэднийх байнга нүүдэг байсан учир Селенад сургууль байсангүй. Тэр найз нөхөдгүй, төгсөлтийн баяр ч гэж байдаггүй байсан учир их гунигладаг байжээ. Гэхдээ Селена гэрээр маш сайн суралцсан.

Кристина Агулера

Хүүхэд байхдаа сериалд тоглож эхэлсэн Кристинад сургуульд явах зав байсангүй. Сургуульдаа эргэж ирсэн ч хүүхдүүд түүнийг гадуурхах болсноор дуучны эцэг эх охиндоо гэрээр боловсрол эзэмшүүлэхээс өөр аргагүй болжээ.

Райан Гослинг

Анхаарал, идэвхийн хомсдол өвчинтэй гэх оноштой Райан хүүд сургуульд сурах хүнд байжээ. 10 настайд нь ээж нь түүнийг гэрээр сургаж эхэлжээ.

Майли Сайрус

Алдартай дуучин Билли Рей Сайрусын охин энгийн амьдралаар амьдарч үзээгүй гэж хэлж болно. Аав нь охиноо байнга аялан тоглолтод авч явдаг байсан учир Майлид сургуульд суралцах хугацаа байсангүй. Гэхдээ тэр үүнд огтхон ч харамсдаггүй гэнэ.

Жастин Бибер

Дуучин хичээл болон карьераа зэрэг амжуулахын тулд ахлах сургуулийн боловсролоо гэрээр эзэмшсэн.

Эмма Уотсон

10 настайгаасаа “Харри Поттер”-т тоглосон Эмма сургуулийн талаар мартах хэрэгтэй болжээ. Тэр зураг авалтынхаа зав чөлөөгөөр гэрээр сурсан.

Дакота Фаннинг

Бусад долоон настнууд сургуульд явж байхад Дакота шилдэг залуу жүжигчний олон шагнал гардаад байв. Тийм их алдар нэртэй болсон Дакота мөн л сургуулийн талаар мартжээ.

Эль Фаннинг

Эль Фаннинг эгчээсээ ялгаатай нь сургуульд явж чадахгүй байгаадаа их харамсдаг байжээ. Иймээс эцэг эх нь түүнийг дөрөвдүгээр ангиас нь сургуульд өгсөн аж.

Кристен Стюарт

Багш нар нь түүнийг гомдоогоод байна гэж дургүйцсэнээр Кристен 10 настайгаасаа гэрээр сурчээ.

“Jonas Brothers”

Ах, дүү Жонас байнга аялан тоглолттой учир гэрээр сурчээ.

Мария Шарапова

Алдарт теннисчин гурван настайгаасаа теннисээр хичээллэж эхэлсэн учир сургуульд суралцаж чадаагүй. Тэр олон жилийн турш аавынхаа удирдлагад гэрээр АНУ-д сурчээ.

https://zindaa.mn/35qj


ГЭРИЙН БОЛОВСРОЛ: Сургуульд сураагүй алдартнууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.