“6 сар минь баяртай”, “Сайн уу амьдрал минь”, “Хайрын рекорд”, “Валентины захидал” зэрэг тайз дэлгэцийн олон уран бүтээлүүдээр үзэгчдийн танил болсон “A capella” хамтлагийн дуучин Мөнхтөрийг бүсгүйчүүд голдуу фэнүүд нь царайлаг, нуруулаг басхүү авъяаслаг нэгэн хэмээн үнэлдэг.
Сүүлийн үед дууны уран бүтээлээ хойш тавьж, мэргэжлээрээ илүүтэй ажиллах болсон жүжигчин залуу өнгөрсөн ням гараг нээлтээ хийсэн “Хоёр ертөнцийн буудал” жүжигт сахиусан тэнгэрийн дүр бүтээсэн байна. Хэдийгээр түүний дүр тайзан дээр тун цөөхөн гарж, ганц ч үг дуугардаггүй ч “тэмээнээс тэмдэгтэй” Төрөөг хэдийн таньсан охидууд “дур булаам сахиусан тэнгэр байна” хэмээн шүүрс алдсан гэнэ билээ.
factnews.mn