Хаврын улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?

141

Хаврын улирал ирж буй энэ үед хавсарга салхитай, шороон шуургатай, хуурайшилт ихтэй байдаг учир арьсандаа илүү анхаарал тавих шаардлагатай болдог.

Ингээд хавар хэрхэн арьсаа арчлах талаар зөвлөгөөг хүргэе.

Өглөө
Идэвхтэй чийгшүүлэгч агуулсан өдрийн тосыг нүүрний арьс, зовхи, хүзүүндээ түрхсэнээр арьсны усны тэнцвэрийг сэргээж өгнө.

Өдөр
Салхитай өдөр арьсныхаа онцлогт тохирсон спрей буюу шүршигч цацаарай. Ингэснээр таны арьсны цангааг хоромхон зуур тайлж цусан хангамж, тэжээлийг сайжруулж нүүрний булчинг бэхжүүлдэг. Өдрийн туршид арьсыг тусгай лосьон, сальфетикний тусламжтайгаар цэвэрлэж чийгшүүлээрэй. Сэргээж цэвэрлэсний дараа хөнгөн будалт тавьж болно.

Орой
Ачаалал ихтэй өдрийн дараа арьсаа амраахын тулд унтахын өмнө тайвшруулах болон чийгшүүлэх үйлчилгээтэй сүүн шингэнээр нүүрээ арчлаарай. Унтахдаа тэжээлийн болон чийгшүүлэгч чанарыг хослуулсан шөнийн тусгай тос түрхээрэй. Өглөө арьс өнгөлөг, сэргэг харагдах болно.

Гоо сайхны бүтээгдэхүүнээс бүсгүй таны шүүгээнд заавал байх зүйлсийг сануулья.

1. Шингэн саван: Аль болох байгалийн гаралтайг нь сонгож аваарай. Ийм саван нь хатуу саванг бодвол нүүрний арьсыг илүү гүн цэвэрлэдэгээрээ тустай. Ялангуяа тослог холимог арьстай эмэгтэйчүүдэд шингэн саван тохирно.

2. Угаагч хөөс: Нүүрний арьсыг гүн, бүрэн гүйцэд сайн цэвэрлэнэ. Угаагч хөөс нь ямар ч арьсанд тохирох боловч хэвийн болон тослог арьсанд бүр ч илүү тохирно.

3. Угаагч гель: Угаагч гель нь жирийн ба тослог арьсанд зориулсан гэх мэт янз бүр байдаг. Энэхүү гель нь устай холиход багахан хөөсөнцөр үүсгэх бөгөөд усаар зайлж цэвэрлэнэ. Угаасны дараа таны арьс булбарай зөөлөн болно.

4. Гуужуулагч: Та ямар ч арьстай байлаа гэсэн гуужуулагч хэрэглэх хэрэгтэй. Гуужуулагч нь арьсны эд эсийг сэргээж, үхмэл эвэршсэн хэсгийг арилгадаг онцлогтой. Долоо хоногт 1-2 удаа хэрэглэх нь зохимжтой.

5. Сүүн шингэн: Будаг косметикийг арилгахад спиртлэг лосьон, ханд зэрэг нь арьсыг цочроодог тул сүүн шингэнийг хэрэглэх нь зөв сонголт юм. Сүүн шингэн болон өөр бусад байдлаар нүүрээ цэвэрлэсний дараа тоникоо нүүрэндээ түрхэх биш заавал хөвөнд шингээн зөөлөн арчиж байгаарай.


Хаврын улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: tadalafil 5mg Огноо: 6 April 2020 Reply

tadalafil 5mg http://genericalis.com/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.