Б.Чинбат, Ц.Сарнай нарын мэс заслын дараах эмчилгээ дуусчээ

90449241_125578965699149_4897311209151266816_n

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний гэргий, дуучин Ц.Сарнай нарын мэс заслын дараах эмчилгээ дуусчээ. Тэд БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа.

Дуучин Ц.Сарнай өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан тусалж дэмжсэн хүмүүстэй талархлаа илэрхийлжээ. Тэр дунд Монгол Улсын гавьяат эмч Ж.Чинбүрэнд тусгайлан талархал илэрхийлсэн байна.

Үүний хариуд Ж.Чинбүрэн эмч өөрийн фэйсбүүк хуудаснаа баяртай мэдээ дуулгахдаа “Сайхан мэдээ дуулаад баяртай байна. Хөгжмийн зохиолч Б.Чинбатын хагалгааны дараах эмчилгээ дуусчээ. Миний бие Солонгост гурван сарын өмнө хийсэн элэг солиулах хагалгаанд очиж оролцсон юм. Ц.Сарнай маань баярлаж талархсанаа илэрхийлжээ. Би эмч хүн, миний ажил шүү дээ. Харин Ц.Сарнай монгол бүсгүй, ханийн агуу их хайраараа донор болж, элгээ хувааж, нөхрийнхөө алтан амийг аварлаа. “Хос зүрхийг хайрлая” хандивын аян өрнүүлж, нэгэн залуу монгол өрх, уран бүтээлчийн сайхан хос элэг бүтэн үлдэхэд тусалж дэмжсэн элэг нэгт монголчууддаа л маш их баярлалаа” гэжээ.

“Sweetymotion” хамтлагийн дуучин, түүний эхнэр Ц.Сарнайгийн хувьд ханийнхаа донор болсон. Тэдний хагалгаа амжилттай болсон бөгөөд одоогоор долоо хоног бүр шинжилгээ өгч, биеийн байдлаа хянуулж байгаа гэнэ. Тэдэнд туслах хандивын аяныг “Бөртэ”, “Алтай” хамтлагийн продюсер Д.Ганпүрэв санаачилж, хоёрдугаар сарын 1, 2-нд “Аравт” тоглолтыг зохион байгуулах байсан боловч шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа билээ.

Уншигч та бүхэн тэдэнд туслахыг хүсвэл “Хос зүрхээ хамгаалъя” аянд нэгдэн, “Хаан банк”-ны 5212071351, хүлээн авагч Цогтбаярын Сарнай гэсэн дансанд хандив өргөх боломжтой.

90457056_125578982365814_837220066658353152_n


Б.Чинбат, Ц.Сарнай нарын мэс заслын дараах эмчилгээ дуусчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.