Playboy-г эргэн дурсахуй

Тус сэтгүүлийн нүүрийг хамгийн олон удаа чимсэн Памела Андерсоны 15 дахь удаагийн кавер. Цуутай бүсгүй энэ удаад дургүйцсэн ч 19 настай хүү Брэндон болон 17-той Дилан нарынхаа ятгалгаар сүүлчийн удаа нүүрэнд заларсан байна.

Алдарт Мэрилин Монро ч уг сэтгүүлийн нүүрийг цөөнгүй удаа чимсэн гэж байгаа. Плэйбойн анх дугаарын хавтас ч энэ л бүсгүйгээр гангарч байсан бөгөөд 53 мянган хувь хэвлэгдсэн тус дугаар хэдхэн хоногийн дотор дуусч шуугиан тарьж байсан гэнэ. Түүнд зориулан 2005 онд цөөн тоогоор гаргасан энэ дугаарын үнэ гурван мянган долларын үнэ хүрч байжээ.

Адриано Челентанотой хамт ”Зөрүүд эрийг номхотгосон нь” кинонд тоглож алдар хүндийнхээ оргилд гарсны дараахан итали жүжигчин бүсгүй Орнелла Мүти 1980 онд Плэйбойд мөнхөрч байв.

Playmate буюу сэтгүүлийнхээ “найз охид”-ын зургийг байнга нийтэлдэг. Сарын “найз бүсгүй” 25 мянган долларын харамж хүртдэг байсан бол оны “найз бүсгүй” 100 мянгыг авдаг байжээ. Эн бол 1975 оны “найз бүсгүй”.

“Чөтгөрийн өмгөөлөгч” кинонд Киану Ривз, Аль Пачино нартай тоглон дөнгөж нэрд гарч эхэлж байсан 23 настай Шарлиз Терон 1999 оны тавдугаар сарын дугаарын “од” нь болж байжээ.

Заримдаа ч улстөржөөд амждаг л байж, алдартай сэтгүүл маань. “Уотергэйтийн хэрэг”-т зориулсан дугаар. 1973 оны наймдугаар сар.

1980-аад оны үед АНУ-ын ерөнхийлөгч байсан Рональд Рейганы охин Патти Дэвис 42 настайдаа тайчиж байж дээ.

Сэтгүүлийн нүүрэн дээр заларсан анхны өнгөт арьст бүсгүй – Дарин Стерн.

Алдарт топ модель Синди Кроуфорд дөнгөж олны танил болж эхэлж байхдаа 1988 онд сэтгүүлийн нүүрэн дээр заларч байжээ.

Нууц ажилтан 007 Жэймс Бондын анхны найз бүсгүйн дүрд тоглоод л Урсула Андресс Францын секс бэлгэ тэмдгээр нэрлэгдэж байв.

Памела Андерсоны анхны кавер. Залуухан ч байж, сайхан ч байж…

1990 онд алдарт Арнольд Шварценеггертэй “Бүхнийг сана” кинонд тоглосныхоо дараахан Шэрон Стоун сэтгүүлийн нүүрийг чимсэн байна.

ЗХУ задран унахын өмнөхөн “Бяцхан Вера” кинонд тайчин олны танил болсон орос жүжигчин бүсгүй Наталья Негода 1989 онд сэтгүүлийн нүүрэн дээр заларч америк эрчүүдийн нүдийг хужирлаж байжээ. Гэхдээ тэр энэ сэтгүүлийн хуудаснаа тайчсан анхны орос бүсгүй биш юм гэнэ. “Төмөр хөшиг”-ний цаадахь гоо бүсгүйчүүдэд зориулсан 1964 оны дугаарын нүүрийг чех бүсгүй Ольга Скоберова чимсэн бол орос балетчин Елена Рябинкинагийн нүцгэн зургуудыг сэтгүүлийн дотор нүүрүүдээс харж болох аж.

Эх сурвалж www.wikimon.mn


Playboy-г эргэн дурсахуй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: KelFene Огноо: 27 March 2020 Reply

Mwtformin For Wwight Loss In Canada [url=https://apcialisle.com/#]Cialis[/url] Cialis Generico Costo Mexico cheap cialis online Priligy 30mg Side Effects

Нэр: doctor7online.com Огноо: 15 April 2020 Reply

doctor7online.com

Playboy-г эргэн дурсахуй | Miss.mn

Нэр: viagra on line no prec Огноо: 25 April 2020 Reply

viagra on line no prec

Playboy-г эргэн дурсахуй | Miss.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.