22 настай англи бүсгүй Жейд Торри Disney-ийн усан санд тоглохоор очоод олон хүмүүст шоолуулж л дээ. Доромжлол амссаныхаа дараа жингээ хаяхаар шийджээ. Тэрээр Disney World хотхонд очих үедээ 100 давсан килограмм жинтэй байсан бөгөөд тэр тухайгаа ярихдаа “Энэ бол миний анхны гадаад явсан тохиолдол байсан. Бид бодохдоо миний амьдралын хамгийн сайхан үеүүдийн нэг гэж бодож байсан ч тэнд очсоныхоо дараа би зүгээр нэг бөөрөнхий мах юм байна гэдгээ ойлгосон” гэжээ.
Тэрээр тэнд очоод усан гулгуураар гулгахдаа зөвхөн тарган хүмүүст зориулсан хэсгээр ганцаараа буусан бөгөөд бүх хүн түүнийг харж шоолж байсан байна. Яг тэр мөч түүний хувьд жингээ хасах хэрэгтэй гэсэн дохио өгсөн бөгөөд тэрээр тэр өөрөө ичсэн мөчийг хэзээ ч мартаагүй байна. Энэ бүхний дараа тэрээр өөрийгөө ялан дийлсэн болохыг та харж байна. Түүний амьдралыг Disney өөрчилсөн юм.