”Мобиком” 10 сая төгрөгөөр торгуулж, хэрэглэгчдийнхээ итгэлийг алдлаа

“Мобиком” корпорацийн санаачилж гаргаж ирсэн “хосоор хожье” уриатай мобилотто сугалааны 3 дахь удаагийн азтан шалгаруулах ажиллагаа будлиантай болсон байж болзошгүй мэдээлэл цацагдаж, хэсэгтээ л сенсаац тарьсан. Гэвч тус компанийхан өөрсдийгөө энэ асуудлаас цэвэрхэн авч гарсан хэдий ч, тэдний үйл ажиллагааг хянаж байх үүрэгтэй ШӨХТГ-аас энэ хэргийг шалгаж үзээд тус компанид 10 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ.

Тус компани МҮОНРТ- тэй 2012 оны 8-р сарын 5-ний өдөр гэрээ байгуулж, Мобилотто сугалааны 5 удаагийн тохирлын шалгаруулалтыг 8-р сарын 27-ны өдрөөс 9-р сарын 24-ний өдөр хүртэл Даваа гариг бүрийн 21 цагаас шууд дамжуулан явуулахаар тохиролцсон байна. Гэтэл 3 дахь удаагийн тохирол явагдах 2012 оны 9-р сарын 10-ний өдөр МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгийн студийн боломжоос шалтгаалан тухай өдрийн 13 цагт бичлэг хийж, орой нь 21 цагт эфирт цацсан байна. Ингэхдээ эфирт “ШУУД” гэсэн бичиг тавиагүй хэдий ч шалгаруулалтыг урьдчилан явуулаад бичлэгээ одоо телевизээр дамжуулж байгаа талаараа телевиз үзэгчид, хэрэглэгчдэд ямар нэг тайлбар, мэдээлэл өгөлгүй цацсан тул хэрэглэгчдэд энэхүү шалгаруулалт студид шууд явагдаж байна гэсэн төөрөгдөлд хүргэсэн хэмээн тогтоосон байна.

Тиймээс ШӨХТГ-аас Мобиком корпорацийг үзэгчдийг төөрөгдүүлсэн хэмээн үзэж 10 сая төгрөгийн торгууль ноогдуулахаар шийдвэрлэсэн гэнэ.

МҮОНРТ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Мобиком корпораци ХХК энэ удаагийн тохирлын шалгаруулалтыг явуулахдаа товлосон цагаасаа өмнө уг шалгаруулалтыг телевизэд явуулж, бичлэг хийлгээд, уг бичлэгээ товлосон цагтаа ямар нэг тайлбаргүйгээр МҮОНТ-ээр орон даяар дамжуулсан нь ийм байдал үүсэхэд хүргэсэн байна. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан зарим мэдээлэлд дурьдсан уг сугалааг аль нэг хүнд өгөхөөр урьдчилан тохирч, зориуд хуурамчаар зохион байгуулсан гэх зөрчил гаргаагүй хэмээн дүгнэжээ.

Мобиком корпорацийг Өрсөлдөөний тухай хуулийн12.1.2-д заасан аж ахуй эрхлэгч “өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөглүүлэх”-ийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэж, мөн хуулийн 27.1.3-т заасны дагуу ийнхүү торгууль ноогдуулжээ.

 

 

Secret.mn

поисковая оптимизация ценачто дает регистрация в каталогахсайтпрограмма для накрутки подписчиков в вкчехол для айфона 5как получить кредит для открытия малого бизнесаcasino online ohne anmeldungdubai girlFree reel king slots onlineпутевки в танзанию ценаальфа банк кредитные карты тарифысрочные займы на карту сбербанкасезон дождей в танзаниитуры май испани¤занзибар сафари altezza travelвосхождение на килиманджаро национальные парки и сафарипомощь в продвижение бренда университетапутевки во вьетнам в сентябре 2015 ценыпосуда г спбпродвижение бренда b2bраскрутка сайта на гуглекак проверить продвижение сайтапроекты домов кировсосудистая дистанияпластиковые окна каркасные дома


”Мобиком” 10 сая төгрөгөөр торгуулж, хэрэглэгчдийнхээ итгэлийг алдлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.