Нью Йорк Арт сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, хэний ч анхааралд өртөж, хэний ч хүнсэнд хэрэглэгдэхээргүй зам дээр хэвтэх үхсэн амьтдын сэгээр бүтээл хийх санаагаа баяжуулсаар өнөөдөр онлайн сайтуудын дуулгах сенсацитай мэдээллийн эзэн болсон түүнийг Айрис Шиферстинь гэдэг.
Тэрээр 1966 онд төрсөн Германы дизайнер бөгөөд үхсэн морины арьс, туурай болон могойн арьсаар төрөл бүрийн өвөрмөц загвар бүхий гутал, харин үхсэн зүйл бүрийн шувуудаар чимэглэлийн аккссесуар хийдэг ажээ.
Цөөнгүй оронд үзэсгэлэнгээ тавьсан түүний эл санаагаар “D&G”-аас авахуулаад хэд хэдэн компанийхан гутал, хувцас үйлдвэрлэсэн ч хэрэглэгчдийнхээ ашиг сонирхолд нийцэх эсэхэд эргэлзэнгүй байгаа учир тэдний хэн нь ч зах зээлд нийлүүлж чадахгүй л байгаа ажээ.