Өвөрмөц байдлаар хөл хорио тогтоосон улсууд

53

Улс орнууд коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоох арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ. Манай улсын хувьд олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөж байгаа бол Германд нэгээс дээш хүн гудамжаар явахыг хориглож, зөрчсөн тохиолдолд торгууль оногдуулж байгаа аж. Тэгвэл хөл хориог маш сонирхолтойгоор тогтоож буй долоон орныг сонирхуулж байна.

  1. Панам

Төв Америкт байрлах тус улсад ойролцоогоор коронавирусийн 1000 орчим тохиолдол бүртгэгдээд байна. Тус улс коронавирусийн тархалтыг таслан зогсоох үүднээс хүмүүсийг хүйсээр нь ялгаж, хорио цээрийн дэглэм тогтоосон байжээ. Тэгвэл лхагва гарагаас эхлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр, өөр өдрүүдэд хоёр цаг гэрээсээ гарах боломжтой болсон буюу ижил хугацаатай гарах боломжтой болжээ.

Харин ням гаригт хэн ч гэрээсээ гарч болохгүй аж. Аюулгүй байдлын сайд Хуан Пино хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Энэ  хорио цээр нь таны амийг аврахаас өөр зорилгогүй юм” гэжээ.

  1. Колумб

Колумбын зарим хотод хүмүүс иргэний үнэмлэхнийхээ сүүлийн дугаараас хамааран гадуур явж байгаа аж. Жишээлбэл, Барранкабермежа хотын иргэний үнэмлэхний дугаар 0, 7, 4-өөр төгссөн хүмүүс даваа гаригт гарах боломжтой бол 1, 8, 5-аар төгссөн үнэмлэхний дугаартай хүмүүс мягмар гаригт гадаа гарч болно.

Колумбын ойролцоо байрладаг Боливи улс үүнтэй төстэй арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж.

  1. Серби

Сербийн засгийн газраас хөл хорионы үеэр нохойг зөвхөн 20:00-21:00 цагийн хооронд салхилуулах шийдвэрийг гаргасан байна. Гэхдээ нохой эзэмшигчдийн гомдлын дагуу шийдвэрээ цуцалжээ. Нэгэн эмч хэлэхдээ “Үдшийн алхалтыг алгасах нь шээсний асуудалтай нохдын нөхцөл байдлыг улам дордуулж, хүмүүсийн гэрт эрүүл ахуйн үндсэн нөхцөл байдлыг улам дордуулна” гэжээ.

  1. Беларусь

Тус улсын ерөнхийлөгчийн коронавирусийн дэгдэлтэд хандаж буй хандлага нь олон хүнийг бухимдуулж байгаа аж.  Тэрээр хоккейн тэмцээний үеэр телевизид ярилцлага өгөхдөө  “Цэнгэлдэх хүрээлэнгийн хүйтэн агаар вирус тархахаас сэргийлж байгаа тул цугларсан олон зүгээр байх болно” гэж хэлсэн нь ямар ч үндэслэлгүй хэмээн түүнийг буруутгаж байна. Европын бусад орноос ялгаатай нь Беларусь спортын арга хэмжээнүүдэд ямар нэг хориг тавиагүй байна.  Мөн тэрээр архи ууж, саунд суух нь вирусын халдвараас сэргийлнэ гэж мэргэжилтнүүдийн зөвлөгөөнд нийцээгүй зүйл хэлсэн байна.

Цар тахалын үед ийм хариуцлагагүй хандаж байгаа нь маш болчимгүй үйлдэл  хэмээн иргэд нь түүнийг шүүмжилж байгаа аж.

  1. Швед

Хөрш орнуудаас ялгаатай нь Швед улс 4500 орчим батлагдсан тохиолдол гарсан ч хөл хориог маш  тайвнаар хэрэгжүүлж байна. Засгийн газар нь иргэдээ хариуцлагатай байж, зөв зүйл хийнэ гэдэгт итгэдэг гэв.

Ням гарагт 50 гаруй хүний цугларалтыг хориглосон шийдвэр гаргасан бол 16-аас доош насны хүүхдүүдэд зориулсан сургууль нээлттэй хэвээр байна. Паб, ресторанууд үйл ажиллагаа хэвийн бөгөөд олон хүн ердийн л байгаа аж.

  1. Малайз

Малайзаас иргэддээ хандан санал болгож буй зөвлөгөө нь маргаантай болох нь батлагдсан.

Улс орны хэсэгчилсэн хөл хорионы үед эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан сайд нь цахим орчинд “эмэгтэйчүүд гэртээ нүүрээ будаж, сайхан хувцаслаад, аль болох нөхөртөө үглэж яншихгүй байх хэрэгтэй” гэсэн агуулга бүхий хүүхэлдэйн киног байршуулжээ. Үүнд Засгийн газар нь уучлалт гуйх ёстой болсон байна.  Нийгмийн сүлжээгээр энэ асуудлыг ихээхэн шүүмжилж, устгуулсан аж.

  1. Австри

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл хүмүүс өвчтэй хүнийг асарч байгаагаас бусад тохиолдолд маск зүүх шаардлагагүй гэж зөвлөсөн. Энэ зөвлөмжийг Австри улсын супермаркетуудад хэрэгжүүлэхийг үүрэгдэж, хэдэн сая маскаар хангагджээ. Маскыг Азийн олон оронд түгээмэл хэрэглэдэг боловч Австри бол олон нийтийн газар маск хэрэглэхийг зөвшөөрдөг Европын дөрөвдэх улс юм.


Өвөрмөц байдлаар хөл хорио тогтоосон улсууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: albuterol for sale Огноо: 18 April 2020 Reply

albuterol for sale

Өвөрмөц байдлаар хөл хорио тогтоосон улсууд | Miss.mn

Нэр: buy naltrexone online Огноо: 1 May 2020 Reply

buy naltrexone online

Өвөрмөц байдлаар хөл хорио тогтоосон улсууд | Miss.mn

Нэр: buy cheap viagra Огноо: 9 May 2020 Reply

buy cheap viagra

Өвөрмөц байдлаар хөл хорио тогтоосон улсууд | Miss.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.