Давсны хэт хэрэглээ зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдарын шалтгаан болдог

80
Монгол Улсад насанд хүрсэн 10 хүн тутмын найм нь хоногт дунджаар 11 грамм давс хэрэглэж байгаа нь халдварт бус өвчин, ялангуяа зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдрын шалтгаанаар нас барах эрсдэлд хүргэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан.
НҮБ-ын “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт”-д 2025 гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг 30%-иар бууруулахаар, Монгол Улсын “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги (2015-2025)”-д хүн амын давсны хэрэглээг 2025 он гэхэд 2013 оны түвшингээс 30%-иар, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг 40%-иар, хоолны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг 40%-иар бууруулахаар тус тус заасан.
“Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөний санаачлагаар 2005 оноос хойш “Давсны мэдээлэл сурталчилгааны Дэлхийн 7 хоног”-ийг дэлхийн улс орнууд жил бүрийн 3 дугаар сард тэмдэглэдэг. Монгол Улс “Давс ба эрүүл мэнд” дэлхийн хөдөлгөөнд 2012 онд нэгдэн орж “Давсны мэдээлэл сурталчилгааны Дэлхийн 7 хоног” давсны зохистой хэрэглээг хэвшүүлэх сургалт, зөвлөмжийг өгч ажиллаж байна.
Энэ жил Дэлхийн бусад улс орны нэгэн адил давсны мэдээлэл сурталчилгааны Дэлхийн 7 хоногийг “Таны худалдан авдаг хүнсэнд хэр зэрэг их давс нуугдаж байгааг мэдэх үү?” уриан дор, COVID -19 халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор мэдээлэл, зөвлөмжийг нийгмийн цахим сүлжээгээр хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Мөн түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас COVID-19 халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх бас нэг чухал алхам бол давс багатай, шим тэжээлтэй хоол хүнсийг түлхүү хэрэглэж байх гэсэн зөвлөмжийг ирүүлээд байгаа юм.
Иймд та бүхэн өдөр тутамдаа хоол, хүнсний бүтээгдэхүүн дэх давсны хэмжээг тооцон, зохистой хэрэглээг төлөвшүүлэн (хүн хоногт 5 грамм хэрэглэх) өөрийн болон гэр бүлийн эрүүл мэндээ хамгаалах зөвлөмжийг хүргүүлж байна.

Эх сурвалж http://www.info.mn


Давсны хэт хэрэглээ зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдарын шалтгаан болдог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: —viagra Огноо: 16 April 2020 Reply

how long does viagra take to work [url=https://viagenupi.com/#]—viagra[/url]
can you buy viagra online —viagra buy online
viagra https://viagenupi.com/

Нэр: ciprofloxacin 500mg antibiotics walmart cost Огноо: 25 April 2020 Reply

ciprofloxacin 500mg antibiotics walmart cost

Давсны хэт хэрэглээ зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдарын шалтгаан болдог | Miss.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.