Италийн реалити шоу “Jersey Shore” оролцогчийг хоёр жилийн турш бааранд орохыг хориглосон байна.
Өчигдөр тус улсын Согтууруулах ундааны хэрэглээг хянах газраас шоуны оролцогч Дина Кортесед 106 долларын торгууль ногдуулснаа хэлээд дээрх шийдвэрийг гаргаснаа мэдэгдсэн аж.
Дина Кортесе болон шоуны бусад оролцогчид өнгөрсөн зургаадугаар сарын 10-нд нэгэн бааранд цаг орчим хугацаанд ууж наргисан байна. Хэсэг хугацааны дараа согтуу эмэгтэй хурдны зам дээр гарч бүжиглэн, осол тарих шахаж замын хөдөлгөөнд саад учруулсан юм.
“Jersey Shore” реалити шоу энэ жил дуусах юм.
/24tsag.mn/