Өмчлөгдсөн “хайр”

A couple with a sunset in the background.

-Чи яагаад энэ бүсгүй рүү хараад байгаа юм бэ? Би энэнээс муухай харагдаад байна уу?

-Чи яагаад энэ хүний нүүрномын пост дээр зүрх дараад байгаа юм бэ? Тэр чамд тийм ухаантай санагдаад байна уу?

-Чи яагаад энэ хүнтэй уулзсан юм бэ? Би чамд гологдоод байна уу?

-Чи яагаад над руу харахгүй байгаа юм бэ? Надаас уйдаад байгаа юм уу?

-Чи яагаад надад урьдынх шигээ анхаарал тавихгүй байнаа? Надад хайргүй болчихсон юм уу?

-Чи яагаад???

Хосууд бие биедээ дурлалцан, хайрлалцаж, хамтын амьдралаа зохиосноос хойш ингэж ярилцах нь элбэг. Хайрыг ингэж ѳмчилж эхлэхээс л аз жаргал нь зовлон тарчлаан болон хувирч байгааг бид тэгтлээ анзаардаггүй.

“Зѳвхѳн минийх” хэмээн харамлаж байхдаа тэр хүний сэтгэлгээ болон амьдралын хэмнэлийг эвдэх гэж зовоож буйгаа мэдэрдэггүй. Хүслийг тань дагуулаад “Үгүй дээ”, “Яалаа гэж дээ”, “Би ганцхан чамдаа хайртай шүү дээ” хэмээн учирлах авч сэтгэл дотроо тѳвѳгшѳѳж эхэлнэ. Энэ давтамж үргэлжлэн даамжрах тусам сэтгэлийн тарчлаан болон хувирдаг.

Хүний сэтгэлийг хүлж болдоггүй болохоор бид бие биенийхээ оюуны эрх чѳлѳѳг хүндэлж сурах хэрэгтэй болж байна. “Би чамд итгэдэг шүү” гэсэн учирлалаа үгээр тѳдийгүй үйлдлээрээ байнга илэрхийлж байвал хайрт чинь болзошгүй тохиолдлын ѳмнѳ заавал зогтусна. Эсвэл харамсан гэмшиж байдаг. Сэтгэлийг нь хүлэх тусам уяанаасаа алдуурах гэж адган тэлчилж байдаг. “За тэртэй тэргүй надад итгэхгүй дээ” гэсэн адбиш гомдол, сэтгэлийн уяаг заавал тасдан догширно. Яг л эмнэг адгуус мэт. Амьдралын энгийн үнэн энэ. Хайртай бол хардах биш эсрэгээр нь итгэн хүндэлж байвал, энэ амьдралд зѳѳлѳн нь хатуугаа элээдэг. Яг үнэндээ энэ амьдралд бусдын ѳмнѳ аз жаргалтай мэт харагдахаас илүүтэй сэтгэл амар амгалан байх нь хамгийн чухал юм шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах


Өмчлөгдсөн “хайр”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.