Selena Gomez хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хэмээн оношлогджээ

169

Бид бүгдийн мэдэх үзэсгэлэнтэй дуучин, Instagram-ийн хатан гэгддэг Selena Gomez нь “Bipolar Disorder” буюу хоёр туйлт сэтгэцийн

эмгэгтэй хэмээн оношлогджээ.

Selena 4 сарын 3-нд Miley Cyrus-н инстаграм цуврал live болох “Bright Minded”-д оролцсон бөгөөд энэхүү live-н үеэр америкийн шилдэг сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэг болох McLean эмнэлэгт үзүүлээд хоёр талт сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдсоноо хэлсэн юм.

Мөн Америкийн алдарт дуучин Мэрайя Кэри “сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй 17 жилийн турш тэмцэж байгаагаа нийтэд 2018 онд дэлгэсэн.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, өдгөө 48 настай дуучин саяхан “People” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ энэ тухай ам нээсэн байна. 2001 онд бие нь муудаж, эмнэлэгт хэвтэх үеэрээ ийм эмгэгтэй болсноо тэрбээр анх мэдэж байжээ.

Хоёр туйлт сэтгэцийн эмгэг гэдэг нь сэтгэл санаа маш хурдан өөрчлөгдөж, хэлбэлзэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, зарим үед хэт их сэтгэл хөөрөлд автах эсвэл гэнэт маш ихээр сэтгэлээр унаж, сэтгэл гутралд орох үйл явц юм. Үүнээс гадна сэтгэл хөөрөл, гутрал нэгэн зэрэг тохиолдох явдал ч байдаг. Уг сэтгэцийн эмгэг тийм ч ховор тохиолдол биш бөгөөд 2005 онд АНУ-д хийсэн судалгаагаар Америкийн нийт хүн амын 2.6% буюу 5 сая хүн уг сэтгэцийн эмгэгээр шаналж байдаг байна. Шинж тэмдэг ихэвчлэн өсвөр насны сүүл үед илэрдэг ч хүүхдүүдэд илрэх тохиолдол ч бий. Шалтгаан нь тодорхойгүй байгаа ч хоёр туйлт сэтгэцийн эмгэгээр эрчүүдээс илүү эмэгтэйчүүд өвчлөх тохиолдол элбэг байдаг ажээ.

Mariah Carey “Одоо би эмчилгээ хийлгэж байна. Эерэг хүмүүсээр өөрийгөө тойрон хүрээлүүлж, дуу бичих, ая зохиох гээд өөрийнхөө дуртай ажлыг буцаад хийж байна” гэж тэрбээр ярьсан байна.

Selena Gomez “Би нэгэнт энэ тухай мэдсэн болохоор айхгүй байгаа… Үнэндээ үүний талаар илүү их мэдлэгтэй тусам надад л тустай. Айдсыг минь байхгүй болгох учраас энэ өвчний талаарх бүхнийг мэдэж авахыг хүсэж байна…” гэжээ. Мөн
“Би жаахан байхдаа аянганаас их айдаг байсан учраас ээж маань надад аянганы тухай ном авч өгдөг байсан. Тэр ‘Илүү их мэдлэгтэй болох тусам, чи тэр зүйлээс айхаа болино’ гэж хэлдэг байсан. Энэ арга надад удаан хугацааны туршид тус болсон.” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Selena Gomez Mongolia, Mind Hacker


Selena Gomez хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хэмээн оношлогджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: cheapest viagra without perscription Огноо: 22 April 2020 Reply

cheapest viagra without perscription

Selena Gomez хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хэмээн оношлогджээ | Miss.mn

Нэр: generic cialis 20mg Огноо: 23 May 2020 Reply

It’s in realness a gracious and helpful piece of entropy. I’m slaked that you but shared
this helpful information with us. Please continue us up to date similar this.
Thank you for share-out. http://www.cialisles.com/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.