1. Бүх цаг үеийн хамгийн үнэтэй хуримын даашинз 12 сая долларын үнэтэй. Энэ хуримын даашинзыг 150 крат алмаз эрдэнээр сүлжсэн байна. 2006 онд хийгдсэн энэ даашинзыг одоогоор хэн ч өмсөөгүй байна.
2. Японы дизайнер Юми Кацурагын бүтээсэн энэ даашинз 8.5 сая долларын үнэтэй. 1000 ширхэг үнэт сувд, 5 крат цагаан алттай алмаз эрдэнээр гоёсон.
3. 2009 онд бүтээгдсэн жинхэнэ тогосны өдөөр хийгдсэн хуримын даашинз 1.6 сая доллар.
4. 2010 онд бүтээгдсэн даашинз 1.5 сая долларын үнэтэй. Цагаан алт, алт, алмаз эрдэнэ, бадмаараг зэргийг шигтгээ болгон чимсэн энэ даашинзийг зөвхөн загвар өмсөгч л өмссөн.
5. Их Британийн гүнж Кэйт Миддлетон дэлхий дээрх хамгийн үнэтэй даашинзыг өмссөн азтай эмэгтэй. Тэрээр өнгөрсөн жил хунтайж Уиллиамтай гэрлэхдээ 400 мянган долларын үнэтэй хуримын даашинз өмссөн юм.
6. 40 метр силк орсон, гараар урласан энэ даашинз 400 мянган долларын үнэтэй.
7. Хятадад бүтээгдсэн цагаан алтаар бүрсэн хуримын даашинз 250 мянган долларын үнэтэй.
8. 9999 крат эрдэнийн чулуугаар чимсэн энэ даашинз 150 мянган долларын үнэтэй. Даашинзыг Сингапурын дизайнер 2007 онд бүтээжээ.
9. Катрине Зета Жонес 2000 онд Майкл Доугластай гэрлэхдээ 140 мянган долларын үнэтэй даашинз өмссөн.
10. Загвар өмсөгч Мелина Кнаус 2005 онд тэрбумтан Доналд Трамптай гэрлэхдээ 125 мянган долларын үнэтэй даашинзаар гоёжээ.
11. 222 алмаз эрдэнэ, 100 бадмаараг чулуун шигтгээтэй энэ даашинз 117 мянган ам доллар.
12. Английн гүнж Диана 1981 онд хунтайж Чарлестай гэрлэхдээ 115 мянган долларын даашинз өмссөн. Тэд гэрлэснээсээ 16 жилийн дараа салж, Диана гүнж 1997 онд нас барсан юм.
13. 1999 онд алдарт хөл бөмбөгч Девид Бекхэмтэй гэрлсэн загвар өмсөгч Викториа 100 мянган долларын үнэтэй даашинз өмссөн.
14. 1950 онд бүтээгдсэн, 100 мянган ширхэг сувдаар чимсэн даашинз 100 мянган долларын үнэтэй. Үүнийг тухайн үеийн Английн ахайтан өмсч зурагаа даруулж байжээ.
15. Дуучин Моданна 2000 онд Гай Ритчитэй гэрлэхдээ 80 мянган долларын даашинзаар гоёжээ.
16. Топ модель Ким Кардашиан Крис Хампширтэй гэрлэхдээ 75 мянган долларын даашинз өмссөн ч хоёр сарын дараа салсан юм.
17. Телевизийн алдарт хөтлөгч Кили Шей Смит жүжигчин Пирс Броснантай 2001 онд хуримлахдаа 60 мянган долларын даашинз өмсч байв.
18. Алдарт хос Том Круз, Кэйти Холмес нар 2005 онд хуримлахад эхнэр нь 50 мянган долларын даашинзаар гоёж байв. Харамсалтай нь тэд хэдэн сарын өмнө албан ёсоор гэрлэлтэйй цуцалсан.
19. Тори Спеллинг 2004 онд Чарли Шаниантай гэрлэхдээ 50 мянган долларын даашинз өмссөн. Хосууд энэ жил салсан юм.
20. Женнифер Анистон 2000 онд Брэд Питтэй гэрлэхдээ 50 мянган долларын даашинзаар гоёж байв. Брэд Питт жүжигчин Анжелина Жолид сэтгэл алдарснаар тэд таван жилийн дараа гэрлэлтээ цуцалжээ.
21. Лиза Минелли 2002 онд Девид Гесттэй гэрлэхлээ 45 мянган долларын даашинз өмссөн.
22. Грэйс Келли 1956 онд хунтайж Рейнертэй гэрлэхдээ 21 мянган долларын даашинз өмсчээ.
23. Дуучин Гвен Стеффани 2002 онд Ник Лечитэй гэрлэхдээ 11 каратын алмазаар гоёсон, 20 мянган долларын үнэтэй даашинз өмсөж байв.
24. Жүжигчин Николь Кидман Кэйд Урмантай гэрлэхдээ 19 мянган долларын үнэтэй даашинз өмсч байжээ.
Эх сурвалж: 24Tsag.mn