Р.Эмүжин: Мартаж чадахгүй

199

Итали 11 мянган иргэнийхээ халуун амийг алдаснаа хүлээн зөвшөөрч, аргагүй төрийн далбаагаа бөхийлгөлөө. Одоо энэ тоо 20 мянгад дөхөж байна. Тэд мөсөн гулгуурын талбайгаа шарил хадгалах газар болгож, олон улсын үзэсгэлэн зохиодог танхимуудаа тусгаарлах байр болгон заслаа. Америк хоногт 1300 иргэнээ алдаж, энэ тоо цаашдаа ч өсөх хандлагатай байна. Орос ялимгүй хожимдож арга хэмжээ авч эхэлсэн боловч амьсгалын аппаратны хүртээмжээрээ хамгийн сайн хангамжтай орон гэдэгтээ ихэд найдан хөл хорионы өдрүүдтэй нүүр туллаа.

Израйл, Америк хүн төрөлхтөнд авчирсан энэ тахлынх нь төлөө өмнөд хөршийнхнийг олон улсын шүүхэд өгч, асар их мөнгө нэхэмжиллээ. Дэлхий хямарч, цэнхэр гаригийнхны амьдралын хэмнэл Covid-19-ийн өмнөх ба дараах үе гэсэн цаг хугацаа, хүний нийгмийн харилцааны том өөрчлөлтийн өмнө зогсож байгаа нь энэ юм. 19 дүгээр зууны эхэн үед дэгдэж, 50 сая хүний амь авч одсон испани ханиад мөн л Хубэйгээс дэгдсэн гэж таамагладаг.

Энэ удаа ч бас Уханийн тахал айл бүрийн хаалгыг отож байна.

Олон улсын ажиглагчид хятадууд вирусаар нас барсан хүнийхээ тоог нуусан хэмээн хардаж, үүнийгээ тэдний өгсөн мэдээлэлд анализ хийснээр нотолж буй юм. Ухань руу мэдээнд дурдагдсанаас хэдэн мянгаас илүү тооны чандар тээвэрлэн хүргэсэн гэж шинжээчид хардаж байгаа. Тиймээс хэдийгээр Ухань хаалгаа нээж, хөл хориогоо халсан боловч энэ ханиад Хятадаас дахин давалгаална гэж үзэж буйгаа ч нуусангүй. Үүнийг нь нотлох гэсэн мэт хотын хаалга нээгдмэгц 65 мянган хүн дүрвэж байна. Дэлхий даяар хөл хориог 18 сар барих шаардлагатай боловч олон улс орон эдийн засгийн бэлтгэлгүйн улмаас сахилга бат алдана гэдгийг ажиглагчид хэллээ.

Англи, Испанид вирус тээсэн хятад эмэгтэй дэлгүүрийн жимсний лангуу, бараа руу нулимж, битүү хувцастай цагдаа хөөцөлдөж байж барьсан тохиолдол гарсан. Уханьд вирус тээгч айлуудын хаалганы бариул руу нулимж яваа бичлэг дэлхийг цочроосон. Магадгүй энэ бүхнээс шалтгаалан дэлхий дахин Хятадад итгэхийг, тэндээс ирж буй сайн мэдээнд автахыг хүссэнгүй. Мартахыг ч хүссэнгүй. Хэдийгээр Засгийн газар нь хуульдаа өөрчлөлт оруулах замаар амьд амьтан, хулгана сарьсан багваахай зэргийг чанаж болголгүй идэхийг хориглосон боловч 1,4 тэрбум хүн одоо юу идэж, хэрхэн хооллож байгааг таах аргагүй. Хоолны энэ хэв маяг бол тансаглал бус өлсгөлөнгийн нэг илрэл, хэлбэр.

Covid-19 ханиадыг бурхны гэсгээл, хүн төрөлхтний үйлийн лай гэж үзэх хандлага сүүлийн үед давамгайлж байгаа ч жинхэнэ үнэнийг хүн бүр мэднэ. Энэ ханиад Уханиас дэгдсэн. 100 жилийн өмнө бас л Уханиас гарч дэлхийг нөмөрсөн гэсэн таамаг байдаг. Одоо ч вирусийн хоёр дахь давалгаа Хятадаас гарахыг үгүйсгэхгүй. Ядаж бид бодит мэдээллийг авч чадахгүй байгаа нь энэ айдсыг лавшруулж байна. Энэ ханиад бол бурхны гэхээсээ илүү Хятадын гэсгээл. Трампын тодорхойлсноор хятад вирус. Хаяанд нь хил залган оршдог монголчууд бид илүү сэрэмжтэй, илүү сонор, илүү хартай, илүү сэжигч байх ёстой. Илүү хичээж, илүү тэвчиж, хөл хорионд бусдаас илүү олон хоног суух шалтгаан нь энэ юм. Үүнийгээ ч мартмааргүй байна, назгайрмааргүй байна. За тэгээд Хятадад элэгтэй хүмүүс тэвчиж уншаарай, би энд өмнөд хөрштэй харилцах харилцааны тухай юу ч дурдаагүй, бид хөрш учраас илүү сэрэмжлэх учиртайг л бичив.


Р.Эмүжин: Мартаж чадахгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.