Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг ШЕЙХА МОЗА

92461127_2494249060675723_4250917480052031488_n

ШЕЙХА МОЗА. Катарын эмир асан хоёр дахь эхнэртээ паранжаа (лалын эмэгтэйчүүдийн өмсдөг хувцас)-гаа тайлахыг зөвшөөрөөд зогсоогүй, төрийн хэрэгт оролцох боломж олгосон байна.Арабын удирдагч олон орон руу айлчлал хийхдээ эхнэр Шейхa Мозагаа дагуулан явж, олны өмнө гарч ирдэг байв.
Шейха Моза улс төр судлаач, социологич мэргэжилтэй. Тэрбээр Катарын боловсрол, шинжлэх ухааны хөгжилд олон зүйлийг хийсэн бөгөөд “Боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хөгжлийн сан” -ийн тэргүүн юм. Түүний хөдөлмөрийн үр дүнд Арабын оюутнууд Амеркийн доктор, профессоруудын лекцийг сонсох боломжтой болжээ. Мөн 2022 онд Катар хотноо хөлбөмбөгийн ДАШТ /дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ болох гэж байгаа нь түүний томоохон гавъяа аж.
2010 онд тэрбээр Форбесын “Дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэй”-н жагсаалтанд орж байжээ. Одоо Катарын “2030 он хүртэлх Мэдлэгт суурилсан нийгмийг байгуулах үндэсний зорилт” дээр голлон ажиллаж байна.Түүнийг Катарын хөгжилд том үүрэгтэйг ард түмэн ч, дэлхий нийт ч нэгэнтээ хүлээн зөвшөөрчээ.


Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг ШЕЙХА МОЗА
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.