ДЭМБ зөвлөж байна: Дархлаа дэмжих хүнснүүд

217

Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна. Мөн аль болох сэтгэл тайван байж, сайтар унтаж амран дархлаагаа дэмжиж халдварын эрсдэлээс сэргийлэхийг ДЭМБ-аас зөвлөж байна.

Шингэний хэрэглээ:
• Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, кофе, жимсний жүүс уух
• Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах

Өөх, тосны хэрэглээ:
• Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
• Транс тос хэрэглэхгүй байх
• Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах

Мах, махан бүтээгдэхүүн:
• Халуун шөлтэй хоол идэх
• Өндөг
• Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах
• Давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх

Жимс, хүнсний ногоо:
• Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, авакода, манго, нэрс, хар усан үзэм, хар чавга, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих
• Бууцай, яншуй, хаш, хулуу, самар лууван, сонгино, сармис, брокколи, вандуй түлхүү хэрэглэх

Гурил, гурилан бүтээгдэхүүн:
• Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
• Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
• Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах

Сүүн, сүүн бүтээгдэхүүн:
• Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
• Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх

Үүний зэрэгцээ гараа тогтмол савандаж угаан, амны хаалт хэрэглэж өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдвараас сэргийлээрэй.


ДЭМБ зөвлөж байна: Дархлаа дэмжих хүнснүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.