Өнөөдөр “БААСАН”

220

Баасан гараг нь долоо хоногийн тав дахь (ISO 8601 стандартын дагуу), эсвэл зургаа дахь (Ням гарагаас эхэлж тоолбол) хоног (өдөр) юм. Монголчууд энэ өдрийг Монгол хэлэнд сансрын эрхэс Сугар гаригийг илтгэх 3 янзаар нэрлэдэг уламжлалтай учир байна. Хамгийн түгээмэл нь Төвд гаралтай “Баасан” гэгддэг, үүнээс гадна Санскрит гаралтай Сугар болон монголчилсон Төмөр өдөр гэж нэрлэгддэг. Нэршил, албан байдлаасаа ийм байж. Харин энд бидний баярын өдөр шахуу болгочихсон “баасан ах”-ын өдрийн талаар бичье л дээ. Дэлхий даяар тархаж байгаа коронавирусээс болж сүүлийн 2 сарын “баасан ах”-ын төрсөн өдрийг мартагдаж буйгаа яг одоо нэгэндээ яриад сууж байна уу? Ингээд уншигч та бүхэндээ хэрхэн ажлын сүүлийн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх дараах зөвлөгөөг хүргэж байна.

Дэлхий дахинаа цар тахлын улмаас маш олон зүйлс хувьсан өөрчлөгдөж байна. Үүнийг нэгэн адил Испани улс коронавирусийн улмаас нас барсан иргэдийнхээ цогцосыг хадгалах газраа Мадрид хотын томоохон мөсөн гулгуурийн талбайдаа хүртэл хадгалах болсон. Бараг хүн бүрийн очиж, ажиллаж амьдарч аялахыг хүсдэг АНУ-д гэхэд өнөөдрийн байдлаар нийт 468,566  тохиолдол бүтгэгдэж, улмаар 16 691 өвчтөн нас бараад буй. Түүнчлэн европ тив гэхэд л салхитай өдөр ассан түймэр шиг дэгдсэн Итали улсын халдвар авсан иргэд амьсгалын аппарат хүрэлцэхгүйн улмаас 65-аас дээш насныхан өөрөөс нь харьцангуй залуухан өвчтөнүүддээ амьсгалын аппаратаа тайлж өгөн өөрсдөө үхлийн замаа сонгосон юм. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны олимпийн наадам энхийн цагт анх удаа хойшилж байгаа гээд энэхүү халдварт өвчнөөр хүн төрөлхтөн хэрхэн “аргаа барж” суугааг бодоод үзээрэй.

Тэгвэл өнөөдөр бидний “баасан ах”-ын төрсөн өдөр мартагдах, өдөржин гэртээ байх, зээлийн төлөлт зэрэг асуудлууд тань тэдэнтэй харьцуулахад хамаагүй жижиг гэдгийг ойлгох байх. Урьд нь илүү цагаар ажиллаж, замын түгжрэлээс болж гэр бүлдээ цаг зарцуулж чаддаггүйдээ бухимддаг байснаа бодоод өнөөдөр илүү жаргалтай хором мөч бүрийг гэр бүлтэйгээ өнгөрүүлж болох юм. Оройг энгийн бөгөөд аз жаргалтай өнгөрүүлэхэд та хамгийн түрүүнд сэтгэлзүйгээ бэлд дараа нь алхам хийхэд болно. Уншигч танд ажлын цагаа дуусгачихаад гэр бүлээрэээ дараах сонирхолтой зүйлсийг туршихыг зөвлөж байна.

НЭГЭН ЗАЛУУ ГЭРТЭЭ HOMETEATR БАЙГУУЛАХ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН БАЙНА. ТА Ч МӨН ХИЙЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ

ТАНЫ ГЭРТ БАЙГАА УЛАМЖЛАЛТ ЯМАР НЭГЭН ТОГЛООМ ХАМТДАА ТОГЛОХ

ГЭР БҮЛИЙНХЭЭ ГИШҮҮДИЙН АВЬЯАСЫГ ҮЗЭХ

Өнөөдөр Дэлхийн гэр бүлийн өдөр

ДУРСГАЛЫН ДЭВТЭР ЭСВЭЛ ТАНЫ АМЬДРАЛЫГ БҮХИЙ Л НАНДИН ДУРСАМЖИЙГ САНАГДУУЛАХ ЗУРГИЙН ЦОМГОО ЗОРЬЖ ДЭЛГЭЖ ХАРААРАЙ

1-p cургууль 1976: Д.Дагиймаагийн Дурсгалын дэвтэр

Сэтгэл судлаач стрессээ тайлах тухай зааж байснаа стакантай ус харуулахад бүгд “хагас уу, дүүрэн үү” гэсэн асуултыг тавих нь гэж боджээ. Харин багш “Энэ стакантай ус хэр хүнд вэ?” гэж асуусанд зарим нь 200 гр, зарим нь 500 гр гэж… Багш “Гол асуудал жинд байгаа юм биш. Харин би үүнийг хэр удаан өргөхөд л асуудлын гол нь оршиж байна. Ганц минут барьж зогсоход ямар ч асуудалгүй, нэг цаг болвол гар чилнэ. Бүтэн өдөр болоход гар мэдээ алдана. Усны жин өөрчлөгдөөгүй мөртлөө удах тусам хүндэрнэ. Стресс, санаа зовнил яг л үүнтэй адил. Ганц минут стресстэхэд юу ч болохгүй. Салж чадахгүй нэг цаг болоход сэтгэл чинь өвдөнө. Бүтэн өдөржин болоход чи өөр юу ч хийж чадахаа болино. Стресс, санаа зовнилоос аль болохоор түргэн ангижирч сур” гэсэн байна. Тиймээс та өнөөдөр өөрийгөө стрессээс өөрийгөө хол байлгаж, эерэг бүхнийг түгээж байгаарай.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Г.СОЛОНГО


Өнөөдөр “БААСАН”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.