Нарны тосоо хэрхэн сонгох вэ?

221

Нарны тосон дээр байдаг SPF гэдэг нь Sun Protection Factor буюу нарнаас хамгаалах хүчин зүйлийн тэмдэглэгээ юм. SPF15, SPF20, SPF30, SPF40, SPF50 зэрэг арын тоонууд нь тухайн тос нарнаас арьсыг хэдэн цаг хамгаалахыг зааж өгдөг. Наранд гарснаас хойш эхний арван минутанд л арьс түлэгдэх эхний шатандаа орж эхэлдэг. Нарны тосны хамгаалах хугацааг тодорхойлоход SPF15 тоог нарны туяа үйлчлэх дундаж хугацаа болох арван минутаар үржүүлж гаргана. Мэдээж SPF-ийн тоо өндөр байх тусам хамгаалах цаг нь уртасна, гэхдээ үүнийгээ дагаад арьсанд үзүүлэх хорт нөлөө ч бас ихэсдэг гэдгийг санах хэрэгтэй.

Монгол хүний хувьд хамгийн тохиромжтой нь SPF15-30, SPF/РА++ 30 гэсэн тэмдэглэгээтэй нь юм. SPF-ээс гадна зарим тосон дээр РА гэсэн тэмдэглэгээ байдаг нь нарнаас хамгаалахаас гадна харлуулахгүй байхыг илэрхийлдэг.

SPF-ээс гадна зарим тосон дээр “РА” гэсэн тэмдэглэгээ байдаг нь нарнаас хамгаалахаас гадна харлуулахгүй гэдгийг илэрхийлдэг.

Тэмдэглэгээ Хамгаалах хугацаа Тэмдэглэгээ Хамгаалах хугацаа
1 SPF15% 3 цаг РА+ 4 цаг
2 SPF30% 5 цаг РА++ 8 цаг
3 SPF40% 7 цаг РА+++ 8-аас дээш цаг
4 SPF50% 9 цаг

Харин PA++++ гэсэн тэмдэглэгээтэй нарны тос таны арьсыг хэт ягаан туяаны нөлөөнөөс хамгаалж, үрчлээ үүсэх, нарны толбо тогтоохоос хамгаална гэсэн үг. Тиймээс SPF өндөртэйг бус PA тэмдэглэгээг харах нь чухал гэдгийг сануулая.

НАРНЫ ХЭТ ЯГААН ТУЯАНААС ХАМГААЛАХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГАНД ЮУ ОРСОН БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Нарны хэт ягаан туяанаас хамгаалах шүүлтүүр. Энэ нь нарны хэт ягаан туяаг шүүж түлэх үйлчлэлийг нь бууруулдаг. Энэхүү идэвхтэй найрлагуудын нэгдэлд avobenzone (Парсол МСХ), cinoxate, ecamsule, menthyl anthranilate, octyl methoxycinnamate, octyl salicylate, oxybenzone, sulisobenzone зэрэг найрлагууд орсон байж болно. E аминдэм. Энэ аминдэм нь нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй ДНК-гийн гэмтлээс (Хамгийн гол нь цайрын исэл-Zinc Oxyde) хамгаалдаг аж.

НАРНЫ ТОСЫГ ХЭРХЭН, ХЭЗЭЭ ТҮРХЭХ ВЭ?

Эхлээд арьсаа заавал цэвэрлэж, дараагаар нь тоникжуулах бүтээгдэхүүн эсвэл лосьон түрхэж, мөн чийгшүүлэгч тосоо давхарлаж, энэ бүгдийг шингэхийг хүлээнэ. Харин үүний дараа нарны тосоо түрхэж болно. “Гадаа гарахын 20-30 минутын өмнө нарны тосоо түрхэнэ. Нүүрний арьсанд оролцоогоор 1,5 мл SPF тос шаардагддаг. Далайн эрэг дээр нарны тосоо 2 цаг тутамд шинэчлэнэ. Хэрвээ та SPF агууламжтай косметик бүтээгдэхүүн ашигладаг бол нарны тос түрхэх шаардлагагүй” гэж Methode Cholley брэндийн гоо сайханч энгийнээр тайлбарлажээ.

Бэлтгэсэн: Г.Солонго


Нарны тосоо хэрхэн сонгох вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.