Чиний мөрөөдөл юу вэ? Энэ асуултанд түгдрэлгүй хариулсан уу? тэгвэл маш сайн байна. Өөрийнхөө далавчийг ургуулан зорилгогүй нэгнээс өндөрт дүүлж яваа бүсгүй чамд амжилт хүсье. Үнэндээ мөрөөдлийг өнөөдөр ч биелүүлж болдог. Яаж гэж үү? Төсөөллийн хүчээр…
1. Мөрөөдөл чинь юу вэ гэдгийг сайтар бод. Тэгээд мөрөөдлөө маш тодорхой болго. “Өөрийн гэсэн бизнес эрхэлж, сайхан байшинтай болж гэр бүлээрээ аз жаргалтай амьдрана” гэж тодорхойлсон бол үүнийг тооцохгүй шүү. Яг ямар бизнес эрхлэхийн, ямар үйл ажиллагаа явуулдаг байх юм? мөрөөдөж буй байшингийн чинь цонх нь ямар байх юм? гэх мэт хүсэж буй зүйлээ нэг бүрчлэн төсөөл, бод. Тэгж байж мөрөөдөл чинь тодорхой болно. -Мөрөөдлөө тодорхой болго
-Тодорхойлсон мөрөөдлөө илүү нарийвчил
-Төсөөллөө нэг бүрчлэн цаасан дээр буулгаж бич.
2. Мөрөөдөл ямагт ойрхон байдаг. Мөрөөдөл гэхээр тэртээ алсад байгаа таны амжилтын одыг хэлж байгаа юм биш. Түүнд гэнэтхэн л нэг өдөр нисээд хүрнэ гэж байхгүй. Тиймээс сайн төсөөл. Мөрөөдлөө гээд бид хэн нэгэнд мөнгө төлөхгүй, тиймээс өдөр бүр өөрийнхөө мөрөөдлийг төсөөлөлдөө амьдруул. Ингэж чадвал мөрөөдөл чинь өдөр ирэх бүр ойрхон болно.
3.Төсөөл бас дахин төсөөл. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу хийж байгаа чинь хамгийн чухал. Жишээ нь чи өөрийн гэсэн хувцасны брендийг бий болгож, түүгээрээ амжилт олохыг мөрөөддөг байлаа гэж бодъё. Тэгвэл чи яг одооноос дэлхийн бусад брендүүдийг өрсөлдөгчөө болгон тэдгээрийг судлах хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн хувцасны загварийн чиг хандлага ямар байна, олон нийт юуг илүү сонирхож байна гэх мэтээр яг л өөрийгөө дэлхийн алдартай брендийг үүсгэгч мэтээр төсөөл. Эхлээд өөрийгөө үнэлж байж дараа нь бусдад үнэлэгдэнэ. Нэг л их сайхан мөрөөдөлтэй хүн, түүнийхээ төлөө юу ч хийхгүй байвал хэзээ ч түүндээ хүрэхгүй.
4. Аз жаргалыг мэдэр. Хэрвээ чи үнэхээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийг зөв тодорхойлж чадсан бол эдгээр алхмууд чамд сайхан мэдрэмж өгөх болно. Харин үүнийгээ нэг их ойшоохгүй, хүчлэн байж хэрэгжүүлж байгаа бол мөрөөдлийнхөө талаар дахиад нэг бодоод үзээрэй.
5. Зуршлийг бий болго. Яг өнөөдөр өөрийнхөө мөрөөдлийг биелүүлчихсэн мэтээр төсөөлж, чамайг мөрөөдөлд чинь хүргэх зуршилтай бол. Жишээ нь мөрөөдөгч маань үргэлж найз нөхөд, ажлын хамт олондоо загварийн чиг хандлагын талаар зөвлөгөө өгч, хүсвэл хамт дэлгүүр хэсэж болно. Тэдний биеийн хэлбэрт тохирсон хувцас сонгоход нь туслах гэх мэтээр өөрийгөө яг л өнөөдөр алдартай брендийн зөвлөх мэтээр төсөөлж энэ зуршлийг өөртөө бий болгох хэрэгтэй. Тэд чиний мэдрэмжинд талархаж, дараа нь дэлгүүр хэсэх бүртээ чамаас туслалцаа авдаг болох вий.
6. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг бусдад зарла. Эс тэгвэл хэн ч чиний юу хүсэж, мөрөөддөгийг мэдэхгүй. Чамд олдох маш олон боломжууд чиний гадуур өнгөрнө гэсэн үг. Жишээ нь чиний нэг танил чинь мэдрэмжтэй хувцасны дизайнерийг дэлхийн алдартай сэтгүүлд ажилд авах тухай сонсчихоод хамгийн түрүүнд чи л түүний санаанд буудаг байх хэрэгтэй. Тиймээс бусдад хүсэл мөрөөдлөө зарлах нь маш чухал.
GOOLINGOO.MN