Худалчийг барих биеийн хэлэмжүүд

Биеийн хэлэмж гэдэг өнөө үед бараг л батлагдсан шинжлэх ухаан болчихсон. Хичнээн мэргэжлийн худлаа хэлдэг хүн байсан ч биеийн хэлэмжээрээ өөрийгөө бариад өгчихөж болно.

Чамтай чухал зүйлийн талаар ярилцаж байх үед чиний залууд дараах биеийн хэлэмжүүд илэрч байгаа эсэхийг ажиглаарай.

1.Нүдээ ойр ойрхон цавчих
Чиний залуугийн чинь харц нэг зүйлээс нөгөөд шилжихдээ цавчилж байна уу? Энэ бол түүний худлаа хэлж байгааг гэрчлэх нэг дохио. Хүний нүдийг сэтгэлийн толь гэдэг. Тиймдээ ч тэр худлаа ярьж байгаагаа нууж ойр ойрхон нүдээ цавчилж байгаа хэрэг. Гэхдээ түүнийг сайн ажиглаарай. Зүгээр л нүдээ цавчилж байхад нь чи худлаа ярьж байна, гээд гүтгэчихвээ.

2.Нүд рүү чинь хэт ширтэх
Зарим эрчүүд худлаа ярихаараа нүдээ цавчилдаг бол харин зарим нь нүд рүү чинь цоо ширтэнэ. Энэ байдал нь тухайн залууг өөртөө итгэлтэй, зоримог байгаа мэт харагдуулдаг. Цоо ширтсэн харцанд олон бүсгүйчүүд итгэж, хууртах нь бий. Тиймээс сэрэмжтэй л байх хэрэгтэй дээ.

3. Гараа халаасандаа хийх
Хэрвээ залуу чинь чамтай чухал зүйлийн талаар ярилцаж байхдаа халаасандаа гараа хийж байвал өөрөөс чинь ямар нэгэн юм нуугаад байж магадгүй л юм. Тэд үйлдлээ нуух гэж гараа далдалж байж болно. Хүмүүс ярилцаж байхдаа тэр бүр халаасандаа гараа хийгээд байдаггүй шүү дээ. Ялангуяа тэд “нээрээ, үнээн” гэдэг үгийг хэлж байхдаа халаас руугаа гараа шургуулбал асуудалтай байгаагийн шинж юм.

.4.Сэжигтэй яриа
Үнэн худал аль нь болох мэдэгдэхгүй, бүрхэг зүйл ярих. Энэ бас л тэдний худлаа ярьж байгаагийн дохио. Тэдний яриа хачирхалтай, хийгээд үл бүтэх зүйлээр дүүрэн байх болно. Бүсгүйчүүд бүтэлгүй түүхийг нь сонсоод, нээрээ л тийм юм байхдаа хэмээн бодож суудаг. Гэтэл үнэндээ энэ нь 4 настай бяцхан хүүгийн зохиосон үлгэр шиг л юм байх болно.

5.Үе үе мөрөө хавчих
Тэр юм ярьж байхдаа үе үе мөрөө хавчиж байна уу? тэгвэл энэ нь худлаа ярьж буйн бас нэгэн дохио юм. тэд асуудлыг өөрөөсөө зайлуулж байгаагаа энэ үйлдлээрээ харуулж байгаа хэрэг.

6.Мэлзэх
Тэд заримдаа худлаа ярьж буй нь баригдах дөхөөд ирэхээр ичгүүргүйгээр мэлзэж эхэлдэг. Эхэндээ чи өөртөө итгэлтэйгээр эрс эсэргүүцэж байсан ч, түүнийг тийм итгэлтэйгээр мэлзээд байхад нээрээ ч тийм билүү хэмээн бодож эхэлдэг. Энэ нь эрчүүд аргаа барахдаа “хүч хэрэглэж” байгаагийн илрэл юм.

7.Удаан зогсоцтой ярих
Үг болон өгүүлбэр хооронд удаашралтай, зогсоц авч ярих нь тэдний худлаа ярьж байгаагийн нэг илрэл юм. Учир нь тэд баригдахгүйн тулд дараа дараагийн үгээ бодож ярьж байгаа нь тэр.

 

 

GOOLINGOO.MN

aracer.mobiaracer.mobiпоисковая продвижение сайтовimei поискчехол для apple iphone 4sкредит под бизнес втб 24maquinas tragamonedas gratis y sin registrarsechicago high class escortsElite mobile casinoсафари в африкемикрозаймы в екатеринбурге с 18 летденьги в долг 1000000altezza сафарисафари танзани¤ отзывы рассказпарки африки altezza travelдам деньги в долг под проценты владикавказзаказать посудутовары для дома интернетпутевка в эмираты дешевоtranslate polish to englishдизайн ванной комнаты 2014как работать с яндекс директполотенцесушители дизайнкто избавился от всдраскрутка сайтов


Худалчийг барих биеийн хэлэмжүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.