Хөл хорионы үеэр олны танил хүмүүс, одууд өөрсдийгөө болон өөрийнхөө цахим хуудсыг дагагчдыг уйдаахгүй байх аргыг хөнгөхөн олж чадаад байгаа.
Инстаграм төрөл бүрийн челленж, лайваар дүүрэн байгааг мэдэхэд ихэд амархан, ингэхийн тулд та хэн нэгэн урлаг соёлын алдартныг дагахад л хангалттай.
Жишээлбэл, хорионд байгаа болохоор гэртээ байгаа зургаа дахин дахин оруулалтай биш гэрэл зургийн цомгоо ухан залуу халуун насныхаа гэрэл зургуудыг зарим нь оруулах болсон.
ОХУ-аас гаралтай алдартай загвар өмсөгч, сүпермодель, 34 настай Ирина Шейк ч энэ замыг сонгож, 14 настай үеийнхээ гэрэл зургийг постлосон байна.
Хаана авахуулсан зураг болохыг Ирина бичилгүй, зүгээр л хэдэн настай байснаа онцолжээ.
Мэдээж бөөн лайк, магтаалын үгс бүхий сэтгэгдлүүд зургийнх нь дор хөвөрсөн гэдгийг хэлээд ч хэрэггүй биз.