Илүү амттай секс

180601-men-organize-sex-for-wives-01

Хорвоогийн бүх хүнээс амьдралдаа амсч байсан хамгийн амттай сексийнхээ тухай яриач гэвэл бараг л 80% нь удаан хүлээсэн секс гэх байх. Харин чи хайртдаа тэр амтыг мэдрүүлж байсан уу? Хүлээлгэх гэдэг нь “сексгүй 21 хоног” зарлаж, тэвч гэсэн үг биш юм шүү. 24 цаг л хангалттай. Харин чи яах хэрэгтэй гээч! Түүнийг өдөх хэрэгтэй.

Миний бодлоор маргаашийг онилвол сайхан таарах юм шиг санагдаж байна. Учир нь орой нь залуутайгаа хамт шөнийн клуб орохыг санал болгох гэж байгаа юм л даа.

Гэхдээ бүтэн өдрийн турш үргэлжлэх болохоор өөрийнхөө сэтгэл санааг бэлдэж өглөөнөөс авахуулаад өөртөө секси уур амьсгал оруулаарай. Үгүй бол чамд “шал тэнэг” юм яриад хийгээд байгаа мэт санагдаж магадгүй. Юутай ч төсөөлөн бодох чадвараа сэдэлжүүлэхийн тулд өглөө усанд орж байхдаа гар хангалга хийж болно. Гар хангалга яаж хийвэл зүгээр вэ гэж үү? Үүнийг уншаад үзээрэй. Юутай ч чи маргааш аальгүй төрхөө гаргах хэрэгтэй. Чамд ч амттай санагдана гэж амлая.

- Өглөө усанд орчихоод хувцсаа өмсөлгүй, алчуураар биеэ сулхан ороогоод /аль хэдийнэ гар хангалга хийгээд сэтгэл санаагаа бэлдчихсэн/дэргэдүүр нь яв. Өглөөний цай бэлдэхдээ ч хувцсаа битгий өмс. Гэхдээ огт сексийн тухай бодоогүй мэт байх ёстой шүү. Түүн рүү харах гэж ч хичээх хэрэггүй. Харин түүнийг ажилдаа явахаар гарах гээд хаалган дээр ирчихсэн байхад нь очиж үнсэхдээ санамсаргүй юм шиг алчуураа унагаа. Өө гэж уулга алдах хэдий ч түүнийг авч өгөхөөс нааш өөрөө битгий ав. Чиний зорилго алчуурыг газраас авах биш түүнийг өдөх шүү дээ. Харин чамайг хараад секс хийхийг хүссэн ч битгий зөвшөөрөөрэй.

- Ажил дээрээ очсоных нь дараа “Өглөөнөөс хойш чамайг бодоод болдоггүй.Маш их хүсч байна” гэх мэтээр сээтэгнэсэн зурвас илгээ бүр болвол өөрийнхөө зургийг явуул, +18 бичлэг илгээж чамайг ингээсэй гэж хүсч байна гэсэн ч болно. Харин үүнийхээ хажуугаар орой хамтдаа клуб орно гэдгээ сануулахаа мартав. Өмнө нь түүний найзууд эсвэл өөрийнхөө найзуудтай ярьж тэр үдшийг клубт өнгөрүүлэхээр хамтдаа тохирч болно. Нэг үгээр хэлэхэд хайрт чинь орой гарна гэдгээ мэдэж байна гэсэн үг. Эсвэл яадаг юм. Хоёулахнаа л явчих. Яагаад болохгүй гэж?

- Зурвасын дараа тэр өдрийн турш түүнтэйгээ хамт хийсэн гайхалтай сексүүддээ эргүүлэн санаж эхнээс нь авахуулаад бичээрэй. Унших болон үзэхээс илүү бичвэл өөрийн эрхгүй байж ядах болно. Бичсэн зүйлээ ч бас түүн рүү явуул.

- Харин орой нь түүнийг ирэхээс өмнө найзуудтайгаа уулзаж эсвэл ганцаараа гэртээ жаахан хатуу дарс уу. Бүр гуйвж найгатлаа ууж болохгүй шүү. Өөртөө жаахан “mood” оруулах төдийд л уугаарай.

- Тэр орой чи маш халуухан харагдах хэрэгтэй. Өөрт байгаа хамгийн богино, нуруундаа том ухлаадастай эсвэл хормойндоо өндөр оноотой даашинзаа өмсөөрэй. Энэ үед гол зорилго чинь задгай хэсгүүддээ түүнийг хүргэх. Нуруундаа хүргэх бол чийгшүүлэгч тос түүрхүүл, гуяндаа хүргэх бол хормойг нь янзлаад өг гэж хэл. Гэхдээ л секс хийлгүй хойшлуул.
- Клубт ороод ахиад бага зэрэг хатуу дарс “татчихвал” гэмгүй. Хайрттайгаа явж байгаа юм чинь юунаас санаа зовох билээ?

- Бүжгийн талбай дээр гарахаасаа өмнө олны дунд түүнийг өд. Бусдад нэг их анзаарагдахааргүйгээр шүү. Чихэнд юм хэлэх гэж байгаа юм шиг ойртож байгаад зөөлөн хазлаж, хэлээрээ шүргэ. Харин бүжгийн талбай дээр тэгтлээ сахилгагүй байх хэрэггүй. Клубд хийх үйлдлүүд чинь бусдын анхаарлыг татах биш түүнийг байж ядуулах л үүрэгтэй.

- Клубийн арай хүн цөөтэй газар нь ирээд түүний хуйхыг гараараа илж, үсийг нь зөөлөн татангаа чанга үнс. Хэлээ аманд нь хий… Энэ үед түүний дотор дүрэлзэж байх болно гээд боддоо.

- Шөнийн клубээс гараад хайрт чинь машин дотор ч юм уу, хаа нэг газар түрэгхэн амжуулахыг хүсээд байвал огт зөвшөөрч болохгүй шүү. Үгүй бол өглөөнөөс хойш хийсэн үйлдлүүд маань зуун хувь үр дүнгээ өгч чадахгүй. Тийм болохоор ядраад байна харимаар байна гэж шалтаглаад байрныхаа гадаа ирэхийн алдад өмднийх нь гадна талаас гараараа илж байгаад машинаа зогсоонгуут өвөр дээр нь гарч суу. Энэ үед харин хөхнөөсөө жаахан амтлуулчихаад бууж гэр рүүгээ зүглэ. Сексийг бас л хойшлуул.

- Гэр рүүгээ орох хүртэл үнсэж болих маягаар сэрлийг нь унтраахгүй байхад анхаараарай. Харин одоо гэртээ ороод хаалгаа түгжчихсэн бол бүхнийг түүнд даатга. Эр арслан яахаа өөрөө мэдэг.


Илүү амттай секс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: viagra on line no prec usa Огноо: 25 April 2020 Reply

viagra on line no prec usa

Илүү амттай секс | Miss.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.