Олигархийн тансаглал дунд хөлбөрдөг 15 настай хүүтэй танилц

582

Эцэг эх нь дансандаа дуусашгүй олон тэгийн тоотой мөнгөтэй бол хүүхдүүдээ юугаар ч дутаахгүйг хичээх нь ойлгомжтой биз ээ? Дубайн олигархиуд хүүхдийнхээ санасан бүхнийг биелүүлж, сарвайсан болгоныг нь авч өгч, хүссэн бүгдийг нь бирд мэт биелүүлдэг байна. Тэдний нэг бол барилгын корпорацийн тэргүүн Саиф Бельхаса.

Тэрбээр хүүхдүүдээсээ юу ч харамладаггүй. Тэр тусмаа уламжлалын дагуу бага хүүдээ илүү их анхаарал тавьж, хүссэн болгоныг нь биелүүлдэг. Түүний бага хүү Рашид өдгөө 15-хан настай ч одоо түүний амьдралыг 2 сая орчим хүн өдөр бүр ажиглаж суудаг. Энэ өсвөр насны хүү бусдад юу үзүүлдэг болохыг сонирхоцгооё.

Бяцхан шейх Рашид

1789179 Олигархийн тансаглал дунд хөлбөрдөг 15 настай хүүтэй танилц

Рашид эцгийнхээ бүх мөнгө, өв хөрөнгийг өв залгамжилж авахгүй. Түүний хөрөнгийг бүх хүүхэд нь хувааж авах ч Рашид өөрт нь ногдох хувиараа лав л ядуурахааргүй баян аж. Тэрбээр таалагдсан бүгдээ авч, эцэг нь хэлсэн болгоныг нь биелүүлдэг байна.

Жишээ нь Рашид хэдэн жилийн өмнө уйдсандаа өөрийн гэсэн араатан амьтадтай болмоор байна гэжээ. Эцэг нь ч харамласангүй, хүүхдэдээ бяцхан амьтны хүрээлэнг санагдуулам амьд булан байгуулж өгчээ.
Рашидын хэлдгээр энэ “ферм”-д нь арслан, бар, ирвэс гээд ховор амьтад идээшдэг. Энэ газрынх нь төсөвт жижиг орны төсвийн дайтай мөнгө зарцуулдаг байна.

Рашид амьтдаас амархан уйдаж, ховорхон бараагаа харуулдаг болжээ. Гэхдээ энэ жижиг хүрээлэнд нь ирэх хүмүүс цөөнгүй. Пэрис Хилтон, Месси, алдартай репперүүд энд ирж, өсвөр насны энэ хүүтэй танилцахыг хүссэн боловч тэд зөвхөн энэхүү хувийн амьтны хүрээлэнд нь очих зөвшөөрөл л авчээ. Рашид ододтой тэр бүр уулздаггүй, уйтгартай хүмүүс гэж үздэг байна.

Дубайн ирээдүйн бизнесмэн

15151515151515 Олигархийн тансаглал дунд хөлбөрдөг 15 настай хүүтэй танилц

Рашид 15-хан настай хэрнээ насандаа баймгүй бизнест дуртай. Тэрбээр сургуулийн гэрчилгээгээ аваад, ажилдаа орохыг тэсэн ядан хүлээдэг. Тэгээд ч сурахад асуудал байхгүй. Яагаад гэвэл багш нар баян сурагчийн гаргасан олон алдааг нүдээ аниад л өнгөрүүлдэг. Рашидад сурагчийн ширээнд ард суух нь ч уйтгартай. Яагаад гэвэл түүнийг том бизнес хүлээж байгаа.

Тэрбээр ирээдүйнхээ бизнесийн санааг гэнэт олжээ. Рашид пүүзний улаан хорхойтон бөгөөд хувийн цуглуулгадаа хэдэн зуун пүүзтэй. Эцэг нь хүүгийнхээ хоббиг мэдээж, хүссэн бүгдээ авахыг зөвшөөрчээ.

Рашидын пүүзнүүдийн дундаж үнэ 1500 ам.доллар. Хамгийн үнэтэй нь л гэхэд 8000 ам.доллар гэн. Ийм үнэтэй гутал авахаар хааш явдгийг Рашид хэмээх баян хүү өөрөө л мэднэ.

151151511115 Олигархийн тансаглал дунд хөлбөрдөг 15 настай хүүтэй танилц

Ингээд дурладаг пүүзтэйгээ холбогдуулан ирээдүйн ажлын санаагаа олжээ. Тэрбээр дэлхийн хамгийн том пүүзний дэлгүүр нээхээр шийдсэн байна. Бизнесийнхээ анхны алхмыг ч хийж амжжээ. Францаар аялж явахдаа хэдэн зуун хос үнэтэй пүүз худалдан авсан нь түүний ирээдүйн бараа гэнэ.

Бизнесийн логик нь маш энгийн. Рашидыг бизнесээ нээх үед эдгээр пүүзний ихэнх загвар нь үйлдвэрээс татан буугдсан байна. Тэр үед Дубайн залуугийн цуглуулгад хүмүүс дугаарлах болно гэж сэтгэжээ.

Ганц пүүзэнд дуртай биш

1515151515444 Олигархийн тансаглал дунд хөлбөрдөг 15 настай хүүтэй танилц

Рашид пүүзнээс гадна бусад хөвгүүдийн адил автомашинд дуртай. Нас жаахан болохоор одоохондоо жолооны эрх байхгүй ч хувийн автопарктай болоод амжжээ. Рашидын машинууд Феррари, Ламборгини гээд дан сонгодгууд. Рашид тэдгээрийгээ өөрчилж янзлах их дуртай. Машин гэдэг нэг өнгийн байх нь уйтгартай гэж үздэг болохоор кузовыг нь дуртай логогоороо засаж өөрчилдөг байна.

Өнөө үед Supreme, Louis Vuitton зэрэг бараа тренд болоод байгаа. Тиймээс ийм логогоор машинаа чимэглэжээ. Харин эдгээр брэнд моодноос гарчихвал юу хийх бол? Шууд л машина солино шүү дээ.

456666545 Олигархийн тансаглал дунд хөлбөрдөг 15 настай хүүтэй танилц

Өсвөр насны энэ хүү өөрийнхөө хөрөнгө чинээтэй гэдгээ харуулахаас огтхон ч санаа зовдоггүй. Харин ч өөрийнхөө амьдралын стилийг байнга олон нийтийн сүлжээнд тавьж, долоо хоног бүр хэдэн зуун дагагчтай болдог. Тиймээс Рашид оддын статуст очиход нэг их хол биш байна. Энэ хүү хувийн туслах нарийн бичигтэй хүртэл болоод амжжээ.

Эх сурвалж: zen.yandex.ru

Орчуулсан Э.МАРТ


Олигархийн тансаглал дунд хөлбөрдөг 15 настай хүүтэй танилц
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.