Хайхрамжгүйгээс болж гаргадаг загварын ДОЛООН алдаа

4de1cb145da553c9f53b0716c7e82611_ce_2367x1578x1x1

Хувцаслалт, биеэ авч явах байдал зэрэг олон зүйлдээ бид санамсаргүйгээр алдаа гаргаж, үүнийгээ анзаардаггүй. Харин бусад хүн олж харах нь бий. Ингээд өдөр тутамд загвартаа гаргадаг алдаануудыг дурдъя.


Нүдний шилээ толгой дээрээ тавих

Нүдний шил нь нүдийг нар, салхинаас хамгаалах үүрэгтэй болохоос үсийг чимэх ёстой биш. Нүдний шилээ аваад хаашаа хийхээ мэддэггүй толгой дээрээ тавьдаг бол шилний гэр биедээ авч явж бай. Шилээ авсан бол та гэрэнд нь хийгээд цүнх рүүгээ шургуул.

Халаасандаа юм чихэх

Ялангуяа жижигхэн цүнх үүрэх дуртай бүсгүйчүүдийн гаргадаг алдаа болох утас, түлхүүр зэргээ өмднийхөө арын кармаанд хийх, куртка, пальтоны халаасаа дүүргэх нь онцгүй харагдуулдаг.

Бараан бор терко

Наранд борлосон арьсны өнгийг санагдуулах терко танд байдаг бол хурдхан хая. Ийм терко нь таныг махлаг харагдуулахаас гадна стилийг тань баллана. Ялангуяа цайвар арьстай бүсгүйчүүд ийм терко өмсөх нь нүүр, гарын арьснаас ялгарсан хөлийн өнгө ямар харагдуулах нь тодорхой.

Таараагүй хувцас

Бидний байнга гаргадаг бас нэгэн алдаа нь биед таараагүй хувцас. Багадсан хувцас нь таны өө сэвийг ил гаргах бол томдсон нь загварын мэдрэмжгүй харагдуулна.

Өдөр бүр спорт пүүз өмсөх

Ажлын костюм, богино юбка, даашинз дээр пүүз өмсөж болдог болсон ч гүйхэд л эвтэйхэн байх зориулалттай пүүзтэй хамт эдгээрийг өмсөх нь зохисгүй.

Сандаалыг теркотой өмсөх

Сандаалыг нүцгэн хөлөн дээр өмсдөг гэдгийг сана. Зарим бүсгүйчүүд дулаахан явахын тулд сандаалыг теркотой өмсөх нь бий. Энэ нь ямар ч үр дүнгүй бөгөөд мэдрэмжгүй харагдуулна.

Дотуур хувцас нь харагдах

Дотуур хувцас бол бусад хувцасны дотуур л байх ёстой. Жийнсний тань дээгүүр цухуйх дотуур хувцас, ил харагдах хөхний даруулга зэрэг нь замбараагүй, мэдрэмжгүй харагдуулна.

https://zindaa.mn/37co


Хайхрамжгүйгээс болж гаргадаг загварын ДОЛООН алдаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.