Өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд өсвөр насны охидыг бусдад худалддаг, биеийг нь хүчээр үнэлүүлдэг бүлэглэлийг баривчиллаа.
Тэд 14-18 насны арав гаруй охидыг гудамжинд зогсоож биеийг нь хүчээр үнэлүүлж ашиг олдог байжээ. Хэргийг М гэгч зохион байгуулж, охидыг хагас жилийн өмнөөс биеийг нь үнэлүүлж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.
Тэд 100 айл, Бөхийн өргөө, Саппоро орчмоор охидыг зогсоож биеийг нь үнэлүүлдэг байсан аж. Хэргийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж байна.
Б.Золбоо /24tsag/