Өдөрт хоёр ширхэг киви идвэл эрч хүчээр дүүрэн байна

677

Киви жимсийг байгалийн амин дэмийн цуглуулга, эмийн сан гэж нэрлэдэг. Эмч нар бие сулрах, євдєх vед энэ жимсийг идэхийг юуны ємнє зєвлєдєг. Учир нь нэг ширхэг кивид хvний єдрийн хэрэгцээг хангах С витамин байдаг бєгєєд бодисын солилцоонд зайлшгvй кали гадил жимснээс дутахгvй агуулагддаг. Цаашилбал, Е аминдэм, магни амин хvчил болон хvнийг залуу байлгаж, хєгшрєлт удаашруулдаг антиоксидант энэ жимсэнд их бий. Дангаар идэхээс гадна салат, тараг мєхєєлдєстэй хольж болох бєгєєд хоолны хачирт нэмж хийвэл амт оруулна.

Киви жимс даралт бууруулдаг

Америкийн Зүрх судлалын тэнхимээс өчигдөр зохион байгуулсан эрдэмшинжилгээний бага хурлын үеэр цусны даралтыг бууруулахад киви жимс сайнаар нөлөөлсөн тухай судалгааг танилцуулсан байна. Норвеги дэхь Ослогийн Их сургуулийн эмнэлэг дээр хоёр сар гаруйн хугацаанд хийсэн уг судалгаанд 55 орчим настай, цусны даралтандаа өөрчлөлттэй 118 хүноролцсон аж. Судалгааг Метте Свендсен эмч удирдсан байна. Харьцуулсан судалгаа хийх үүднээс хүмүүсийг хоёр бүлэгт хуваан туршилт хийсэн бөгөөд нэгбүлгийн хүмүүст өдөр бүр нэг алим тогтмол идүүлж, хоёр дахь бүлгийн хүмүүстөдөр бүр гурван киви идүүлж, үр дүнг нь үзэхээр болжээ.

Хоёр сарын дараа судалгааны үр дүнг нь харьцуулж үзэхэд, киви идсэн бүлгийнхүмүүс алим идсэн бүлгийнхэнтэй харьцуулахад цусны даралт нь тогтворжиж,багассан эерэг  үзүүлэлт гарсан бөгөөд судалгааны багийнхан залуу сайханхарагдуулах шимт бодис “лүтэйн”-г агуулдаг киви жимсийг хэрэглэх нь цусны даралт өвчнөөс сэргийлэх тустайг баталсан байна.

Өдөрт хоёр ширхэг киви идвэл эрч хүчээр дүүрэн байна

Шинэ Зеландын Крайстчерч хотын Отагогийн их сургуулийн эрдэмтэд нэгэн судалгаа явуулжээ. Түүний үр дүнд өдөр бүр хоёр ширхэг киви жимс идэх ньсэтгэл санааг өндөр байлгаж, эрч хүч дүүрэн болгодог нь тогтоогдсон байна.Судлаачид үүнийг 54 эрэгтэй оюутан дээр туршилт явуулснаар мэдэж авсан аж.Тэдгээр оюутнууд туршилтаас өмнө жимс, ногоог хангалттай хэмжээнд хэрэглэж байгаагүй гэнэ.

Зургаан долоон хоногийн туршид туршилтад хамрагдсан хэсэг оюутнууд өдөр бүр“Алтан киви” төрлийн киви жимсийг хоёр ширхэгийг идэж байжээ. Үлдсэн нь өдөртэнэ жимсний дөнгөж талыг идэж байлаа. Тэгтэл хоёр киви идэж байсан оролцогчидядрах нь бага, сэтгэл санааны байдал тогтвортой, бусдыгаа бодвол илүү эрч хүчтэйболсон нь тогтоогдов. Судлаачид үүнийг С аминдэмтэй холбон тайлбарлажээ.

Мөн киви жимс Е, В9, В6 зэрэг аминдэмүүдээр баялаг бөгөөд цайр, йод, төмөр,марганц, калий, кальций, фосфор зэрэг бичил элементүүдээр баялаг билээ.

Киви нь бусад модонд ургадаг жимснүүдтэй харьцуулахад хамгийн их С витаминагуулдаг жимс юм. Витамин С нь бидний мэддэгээр хамрын ханиад эмчлэхээсгадна өөр олон олон ач тустай, хүний биеийг бүх төрлийн халдвар, үрэвслээсхамгаалдаг байна. Ялангуяа амьсгалын замын халдварын эсрэг маш хүчтэйнөлөөлж чаддаг аж. Мөн эрдэмтэд бөгшүүлж ханиалгах, шуухитнах зэрэг үедэнэхүү жимсний нөлөө их байгааг тогтоожээ. Киви хэрэглэдэг хүмүүс астма хэмээхамьсгалын замын өвчлөл хүрэхээс хамгаалагдсан байдаг. Мөн зүрхний үйлажиллагаа, нүдний хараанд ч сайн. Киви жимс идсэнээр цусны хлостериныгбагасгаж, муудсан цус бүлэгнэх өвчлөлөөс сэргийлдэг байна.

Гэрийн аргаан жимсийг ундаа болгох олон арга байдаг. Тэгвэл кивиний шүүс өдөр бүр уухын ач тус:

  • Цус багадалт, аминдэмийн дутмагшлийг эмчилж, урьдчилан сэргийлнэ.
  • Илүүдэл жинтэй хүмүүс ямар ч хоолны дэглэмтэй хослуулж болно.
  • Холестерины хэмжээг бууруулах, өөх хайлуулах үйлчилгээтэй.
  • Хавдар, зүрх судасны өвчинд өртөх эрсдлийг бууруулна.
  • Зүрхний дутмагшил, даралт ихсэх өвнөөс урьдчилан сэргийлэхийн сацуу судасны хана, хялгасан судсыг бэхжүүлж судасны бөглөрөл, судасны нарийсал үүсэх эрсдлийгбагасгана.
  • Хоол боловсруулах үйл явц, бодисын болон уургийн солилцоог тогтворжуулна.
  • Хоол идэсний дараа ходоод хорсох, хямрах тааламжгүй мэдрэмжээсангижруулна.
  • Бухимдал, сэтгэл гутрал зэргээс зайлсхийх, мэдрэлийн системийг аливаа ачаалалд дасан зохицох, тэсвэртэй байлгахад ач тустай.
  • Хүний биенд хуримтлагдсан давсыг хөөх чадвартай тул бөөрний чулуу үүсэхээссэргийлнэ.
  • Тамирчдад бэлтгэл сургууль хийж ачаалал авсаны дараа хэрэглэхэд эрч хүчийгсэргээх ач тустай.

Өдөрт хоёр ширхэг киви идвэл эрч хүчээр дүүрэн байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.