2022-08-20 11:27
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Мэдээ Гадаад мэдээ

Номын алдартай дэлгүүрүүд

munkhzul munkhzul
2020-05-04
0 0
2

94225293_1665125393628887_4738164086510977024_n

Дөрвөн хавтгай метр зай эзэлсэн мухлаг ч бай, эртний сүмийн барилгад байрласан ч бай, өөр өөрийнхөөрөө номын хорхойтнуудыг татах алдартай дэлгүүрүүдийн тухай сонирхуулж байна.
Парис, “Shakespeare and Company”
Парисын яг төвд, Сена мөрний эрэгт орших нэгэн дэлгүүрийг “Shakespeare and Company” гэдэг. Англи хэл дээрх утга зохиол, урлаг, соёлын өв болох ховор ном, сэтгүүл сэлтийг худалдаалдаг уг дэлгүүр 100 шахам жилийн настай. Эрнест Хемингуэй, Фрэнсис Скотт Фицжеральд, Гертруда Стайн нарын уран бүтээлчид ч энд ирж ном худалдан авдаг байсан гэлцдэг. Нэгдүгээр давхарт нь хүүрнэл зохиол, хоёрдугаар давхарт нь яруу найргийн ном, бүтээлүүд зардаг. Хуучны тавилга сэлттэйгээ, зохиолчдын хөрөг ханандаа өлгөсөн энэ дэлгүүр номын хорхойтнуудын заавал очих газрын нэг.
Порту, “Лелло”
Португалийн Порту хот дахь “Лелло” дэлгүүр дотоод заслаараа алдартай. Дэлгүүрийн байрны гадаад үзэмж чамин, адар нь угалзтай бөгөөд улаан өнгийн гишгүүр бүхий шат нь хараа булаадаг. Тэндээс  Мигель де Сервантесаас эхлээд  Дэн Брауны уран бүтээлийг худалдан авч болно. Өөрийн гэсэн түүхтэй, өнгө төрхтэй энэхүү дэлгүүр Порту хотод очсон жуулчдын очих ёстой газрын жагсаалтад багтана. Сонирхолтой нь, номын дэлгүүрт орохыг хүссэн хүмүүс эхлээд гурван еврогийн тасалбар худалдаж авах ёстой байдаг аж.
Лиссабон, “Симао”
Португалийн бас нэг сонирхолтой дэлгүүр бол “Симао”. Дөрвөн ам.метр талбай эзлэн байрлах “Симао”-г зарим нь лангуу ч гэж хэлдэг. Гэвч номын сонголт, үнийг нь харвал лангуу гэж хэлж үл түвдэнэ. Өглөө есөн цагаас ажиллаж эхэлдэг энэ дэлгүүрт португали болон Европын бусад орны нэрт зохиолчдын 1000 гаруй номыг худалддаг.
Буэнос-Айрес, “Эль Атенео”
Нэг хүн амд ногдох номын дэлгүүрийн тоогоороо Буэнос-Айрес дэлхийд тэргүүлдэг гэсэн сонирхолтой тоо бий. Аргентиний нийслэлд номын дэлгүүрүүдээс гадна сонин сэтгүүл, хуучин ном, товхимол худалдаалдаг лангуу, мухлаг олноороо байдаг. Хотын хуучин театрын буурин дээр бий болсон “Эль Атенео”-г жуулчид, номын хорхойтнууд онцолдог. Барилгын дотоод засал хэвээрээ, тайз, багана, тагт хамбан хөшиг нь янзаараа үлдсэн тул энэ дэлгүүрт Латин Америкийн суут зохиолчдын бүтээлүүдийг худалдаж авахаас гадна дотор нь байрлах кафед тухлаад уншиж болно.
Монтевидео, “Мас Пуро Версо”
Ар-нуво хийцийн уужим танхимтай, цэлгэр цонх, өвөрмөц цаг өлгөн чимэглэсэн саруулхан дэлгүүр бол Монтевидеогийн номын онцлох дэлгүүр. Уругвайн нийслэлийн энэ дэлгүүрт ном, хөгжмийн цомог, пянз зарахаас гадна зоогийн газартай, уншлагын танхимтай.
Бухарест, “Картурести Карусель”
Одоогоос гурван жилийн тэртээ нээлтээ хийсэн энэ дэлгүүр зургаан давхар, давхар бүртээ 10 гаруй мянган ном багтаадаг. Энд ном худалдаалахаас гадна утга зохиол, урлагийн үйл ажиллагаа зохион байгуулдаг ажээ.
Венец, “Аква Альта”
Венецийн усан дээрх номын дэлгүүр ийм нэртэй. Бусдаас өөр номын дэлгүүртэй болох хүсэлтэй эзэн нь “бараагаа” уснаас хамгаалах арга хэмжээ байсхийгээд авдаг. Эмх замбараагүй тараан тавьсан номнуудаас жуулчид дурсгал болгон худалдан авч, номоор хийсэн шатных нь дэргэд хөргөө татуулцгаана.
Барселон, “Альтаир”
Европыг зорьсон жуулчдын очих ёстой газрын нэг  гэгддэг энэхүү дэлгүүрт газрын зураг, бөмбөрцөг, аяллын түүх, тэмдэглэл, хөтөч-товхимлууд олноороо бий. Бас уг дэлгүүр дэх самбар дээрх зарлалуудаас Европоор хамт аялах замын хань олж ч болно. Барселоны их сургуулиас холгүй байрлах “Альтаир” дэлгүүр том, тухтай.
http://www.npost.mn/a/167195

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

“Pandora” лабораторид гарган авсан очир эрдэнийн коллекцоо танилцуулна
Гадаад мэдээ

“Pandora” лабораторид гарган авсан очир эрдэнийн коллекцоо танилцуулна

munkhzul
2022-08-19
“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг” маргааш Д.Сүхбаатарын талбайд болно
Мэдээ

“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг” маргааш Д.Сүхбаатарын талбайд болно

munkhzul
2022-08-19
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
Мэдээ

Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл

munkhzul
2022-08-19
Голомт банк “Өв соёлын голомт” төслийг санаачилж археологийн хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ
Мэдээ

Голомт банк “Өв соёлын голомт” төслийг санаачилж археологийн хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ

munkhzul
2022-08-18
Италийн кино од, 95 настай Жина Лоллобрижида сонгуульд нэр дэвшинэ
Гадаад мэдээ

Италийн кино од, 95 настай Жина Лоллобрижида сонгуульд нэр дэвшинэ

munkhzul
2022-08-16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Дуучин Маралжингоогийн зургуудаас
Хүмүүс

Дуучин Маралжингоогийн зургуудаас

munkhzul
2022-08-19
0

Цааш унших
“Pandora” лабораторид гарган авсан очир эрдэнийн коллекцоо танилцуулна

“Pandora” лабораторид гарган авсан очир эрдэнийн коллекцоо танилцуулна

2022-08-19
“Траума буюу сэтгэлийн шарх”

“Траума буюу сэтгэлийн шарх”

2022-08-19
“Маникюраар дамжуулан мөөгөнцрийн халдвар авах эрсдэлтэй”

“Маникюраар дамжуулан мөөгөнцрийн халдвар авах эрсдэлтэй”

2022-08-19
Адель амьдралын ханиа сонгожээ

Адель амьдралын ханиа сонгожээ

2022-08-19

Санал болгож байна

Би нэг залуутай 5 жил үерхсэн, их ч зовсондоо”
Видео мэдээ

Би нэг залуутай 5 жил үерхсэн, их ч зовсондоо”

2017-12-12
ГҮЗЭЭТЭЙ БОЛГОДОГ ДОЛООН ЗУРШИЛ
Зөвлөгөө

ГҮЗЭЭТЭЙ БОЛГОДОГ ДОЛООН ЗУРШИЛ

2016-11-07
Сахалтай эмэгтэй сэтгүүлд зургаа нийтлэв

Сахалтай эмэгтэй сэтгүүлд зургаа нийтлэв

2014-08-21
Мэдээ

Reasons I Hate Dog Carrier For Bike

2022-07-17
Х.Тэргэл: Чөтгөрийн гүнж…
Уран зохиол

Х.Тэргэл: Чөтгөрийн гүнж…

2017-01-30
Танд шунаж дурлахгүй байгаа залууд сэтгэлээ бүү өг!
Зөвлөгөө

Танд шунаж дурлахгүй байгаа залууд сэтгэлээ бүү өг!

2014-11-04
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • What makes online slots casino games different from traditional slot machines?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • What makes online slots casino games different from traditional slot machines?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In